Other Voices

Тэр Отгонбилэгийн малчин гээд байгаа хүн нь миний хүүтэй ижил нэртэй, Завханд амьдардаг 60 гаруй насны хүн бий гэж сураг дуулсан

Medee.mn 14,796 үзсэн1

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:


Тэр хүнтэй манайхны нэг ч хүн уулзаж байгаагүй ээ. Манай хүүг Отгонбилэгийн малчин байсан гэж хэлээд байна. Энэ бол ёстой худлаа. Манайх чинь өөрсдийнхөө мал дээр байсан улсууд шүү дээ. Өөрсдийнхөө малаар фермерийн аж ахуй эрхлээд, 50 хар тарлан үнээтэй 10 га газартай ийм аж ахуй эрхэлдэг байсан айл. Тэр фермер дээрээ л миний хүү, би, аав нь, хүүхдүүд минь ажилладаг байсан. Отгонбилэг чинь Завханы хүн юм гэнэ лээ. Манайх бол Булган аймгийнх. Тэр том үйлдвэрийн захирал хүнтэй миний хүү болон бид холбогдож уулзаж хэзээ ч үзээгүй байхгүй юу. Гэхдээ тэр Отгонбилэгийн малчин гээд байгаа хүн нь миний хүүтэй ижил нэртэй Содномдаржаа гэдэг хүн байдаг гэж сүүлд сураг сонссон. Завхан аймагт амьдардаг, 60 гаруй насны хүн бий гэж дуулсан.

Сэтгэгдэл (1)

  1. I like this blog very much so much fantastic info.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх