Asia/Africa

Туркийн Истанбул хотод дахин аймшигт халдлага гарлаа

Н.Төгсмандал 656 үзсэн1

Туркийн Истанбул хотод Санта-Клаусын хувцастай хоёр этгээд шөнийн клубт халдлага үйлдэж 35 хүний амийг хөнөөсөн, халдлагын үеэр 50 гаруй хүн бэртэж, шархадсан тухай Reuters агентлаг мэдээлжээ. Истанбулын захирагч Васип Шахин гэмт этгээдүүдийг устгасан тухай мэдээлсэн байна.

Зарим мэдээлэлд халдлага үйлдэгч ганцаараа байсан тухай мэдээлжээ. Алуурчин цагдаагийн ажилтан болон нэг энгийн хүнийг буудаад клубт нэвтрэн замбараагүй гал нээжээ. Бараг хориод минут тасралтгүй буудсан энэ клубт 600 орчим хүн шинэ оныг угтаж байсан аж. Сүүлийн мэдээгээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 39 хүрсэн байна. Гэмт хэрэгтэн хажуугаар өнгөрсөн машинуудыг буудаад бааранд дайран орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байв.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I’m newbie to blogging and site-building and truly enjoyed this web site. Almost certainly I’m going to bookmark your site . You definitely have wonderful writings. Many thanks for sharing your webpage.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master