Breaking

Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ

24цаг.мн 30,131 үзсэн2

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст өндөрлөж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ буюу 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноогоод байна. Өмгөөлөгч нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй, давж заалдана гэсэн бол шүүхээс буруутгагдсан сэжигтнүүдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.


Т.Жавзмаа: Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ?

Ялтан Б.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа хэлэхдээ ”Ард түмэн минь би яах вэ? Хүүгийн минь хэргийг шударга шүүсэнгүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Хүүг минь нууцын зэрэглэлтэй гүтгэж, би нэг жил таван сар зовлоо. Надаас ганц хоёрхон зүйл асуугаад өнөөдөр намайг шүүх хуралд оруулсангүй. (уйлав) Энэ хэрэгт тагнуул, прокурорууд хуйвалдсан. Ингэж шүүж болохгүй. Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно. Ц.Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна. Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ? гэлээ.


С.Бямбасүрэн: Захиалагч нь хэн юм бэ?

Харин шүүхээс 24 жилийн ял сонсоод байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана” гэсэн юм.

Сэтгэгдэл (2)

  1. I believe that is among the such a lot important information for me. And i’m glad studying your article. However want to statement on few common issues, The website taste is great, the articles is truly great :D. Just right process, cheers.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I appreciate, lead to I found exactly what I was having a look for. You’ve ended my 4 day long hunt! God Bless you man. Have a nice day. Bye

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх