Other Voices

Н.Учрал: Хотынхон одоо баяр ёслолоо больцгоо

24цаг.мн 9,762 үзсэн2

УИХ-ын гишүүн Н.Учрал:


Хот бол том айл. Тэнд олон орлогч дарга ажиллаж байна. Утааг бууруулах асуудлыг хариуцсан хүн хүртэл байна. Энэ олон дүүрэг бүгд Засаг даргатай. Тэд бүгд төсөвтэй. Тэдэнд маш их боломж байна. Үгүй ээ ядаж ханиад томуугийн өвчлөлийг дор дор нь шийдээд  эм тариагаар нь хангаад ажиллах хэрэгтэй байна. Ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүдэд нэмэлт хүч өгч хүүхдүүдийг нь цаг тухайд нь хүлээж авч эмчилмээр байна.

Хот бол бүхэл бүтэн эрүүл мэндийн газартай шүү дээ. Юу хийгээд суугаад байгаа юм. Хот болон бусад олон бүтэц нэгжүүд нь шинэ жилийн баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. Шинэ жил тэмдэглэж баярлаж хөөрч бие, биедээ мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүс л байх юм. Тэр болгоныгоо болиод ханиад томууны өвчлөлд зарцуулах хэрэгтэй. Одоо баяр ёслолоо больцгоо гэж би уриалмаар байна. Өнөөдөр ес эхэлж байна. Хотынхон өвлийг яаж өнтэй давах юм бэ. Энэ асуудлыг ярьмаар байна.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to mention I am just beginner to weblog and actually liked your web site. More than likely I’m want to bookmark your blog . You absolutely come with beneficial posts. Regards for sharing your website.

Сэтгэгдэл үлдээх