Post

Өмгөөлөгч Ц.Баасандорж: Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсон зүйл огт байхгүй

24цаг.мн 1,435 үзсэн1

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандорж:


Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж байна гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд худал мэдээлэл тарааж, миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Улсын ерөнхий прокурорын газрын албан тушаалтны хэлж буйгаар Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн хэмээн мэдэгдсэн. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсон зүйл огт байхгүй. Ийм асуудал огт үүсээгүй.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to say I am just beginner to weblog and absolutely loved you’re web page. Likely I’m want to bookmark your blog . You surely come with good posts. Thanks a lot for sharing your web site.

Сэтгэгдэл үлдээх