Breaking

АН-ын даргад Н.Алтанхуяг өрсөлдөнө

О.Туяа 1,902 үзсэн1

Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 16:00 цагт дууслаа.  Тус намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн М.Чимэддорж нар албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажуулсан байна. Харин эцсийн мөчид Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэмэгдсэнээр нийт зургаан хүн өрсөлдөхөөр боллоо.

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжлэнэ. Харин санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл (1)

  1. I’m honored to get a call coming from a friend when he found the important tips shared on your own site. Browsing your blog write-up is a real fantastic experience. Thanks again for taking into consideration readers much like me, and I want for you the best of success as a professional in this field.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх