Breaking

В.И.Матвиенко: ШХАБ-д Монгол Улс элсэх нь танайд ашигтай

О.Туяа 1,996 үзсэн2

 УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Манай спикер айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзжээ. Энэ үеэр хатагтай В.И.Матвиенко Орос, Монголын харилцааны талаар нэлээд хатуу үг хэлсэн нь анхаарал татаж байна.

Тухайлбал В.И.Матвиенко намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхдээ “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” гэж онцолжээ.

Хатагтай М.И.Матвиенко цааш нь Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой гэж нэмж хэлсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Та бол Улаанбаатар хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх барьж буй намын дарга, асар их туршлагатай хүн. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” хэмээн хэлжээ.

Сэтгэгдэл (2)

  1. I’d been honored to obtain a call from my friend immediately he discovered the important points shared in your site. Going through your blog posting is a real great experience. Many thanks for considering readers like me, and I want for you the best of success like a professional in this domain.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх