5:24

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

О.Туяа 1,767 үзсэн1

1. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

1479350617582d19597f22c

2. УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.

oyutnuud469284669201610180730

3. Өнөөдрөөс эхлэн оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгож байгаа аж.

img_4781

4. MN мэдээллийн төвд БНСУ-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийлээ. Монголын “Today Lounge” болон БНСУ-ын “Daeyu” хуулийн ферм хамтран ажиллах санамж бичит гарын үсэг зуржээ.

110513

5. Академич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Пүрэвсүрэн болон С.Батбилэг, Я.Даваажав, Ж.Намхайноров нарын Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн судалгааны ажил Хятадын Байгаль орчны инженерчлэлийн хүрээлэнгээс оны шилдэг бүтээлийн шагнал хүртжээ. Тэдний “Хөөтийн нүүрсний халууны боловсруулалтаар гарган авсан хатуу болон шингэн бүтээгдэхүүний тодорхойлолт ба идэвхжүүлсэн нүүрсний үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл Тайванийн “Substainable environment research” сэтгүүлд хэвлэгдсэнийг Хятадын байгаль орчны инженерчлэлийн хүрээлэнгээс тодруулж мэдэн оны шилдэг бүтээлээр шалгаруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх