Breaking

Ц.Даваасүрэн: Оффшортоо хэдэн арван сая доллартай хүн байна, гадны сонинд гарсан тэр хүний тухай удахгүй та нар сонсоно

О.Туяа 52,926 үзсэн0

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахмад настнуудад өгөх тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага байгааг дурдаад “Санхүүгийн хувьд боломжгүй гэх шалтаг хэлж байгаа ч үнэндээ боломж байна. Харин боломжоо ашиглаж чадахгүй байна. Өнөөдөр нэг хүний оффшорт байгаа мөнгөөр энэ хэдэн ахмадууддаа хэдэн жил ч тэтгэмж өгөх боломж байгаа. Гэтэл эдгээр нөхдүүдтэйгээ тэмцэхийн оронд оффшорын тухай хуулийн төсөл гээчийг гаргачихаад, өмөөрөөд байвал яаж энэ улс орон валютын нөөцтэй болох юм. Тийм учраас Засгийн газар тэр оффшорын хуулиа татаж ав. Олон улсын валютын сан манайд хөтөлбөр хэрэгжүүлэхээс айж эхэлж байна. Мөнгө өгөхөөр нэг хэсэг нь ингээд хулгайлчихдаг юм байна гэж ойлгож байна шүү дээ” гээд оффшорчидтой шийдвэртэй тэмцэл хийхээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх