Other Voices

Валютын ханшийг дэлхийн ихэнхи улс оронд тогтвортой барьж чадахгүй л байна

Medee.mn 1,532 үзсэн2

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Валютын ханшийг дэлхийн ихэнхи улс оронд тогтвортой барьж одоохондоо чадахгүй л байна. Жишээлбэл, евро бол доллараас хүчтэй мөнгө байлаа. Одоо ам.доллартай тэнцэж ирээд байна. Англи улс нь Европын холбооноос гарлаа гэсэн санал асуулгын үр дүнгээр Английн фунт стерлингийн ханш уналаа. Хятадад бас юанийн ханшаасулруулж байна. АНУ-ын Төв банк мөнгөний бодлогынхоо хүүг нэмэгдүүлж болзошгүй байгааг мэдэгдэнгүүт ам.долларын ханш өсөөд эхэллээ. ОУВС-ийн судалгаагаар доллар голлох валютуудын эсрэг тэнцвэрт түвшнээсээ 10-20% чанга байгаа гэж дүгнэсэн байна лээ. Энэ нь эргээд экспортдоо сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ханш гэдэг ойлголт тухайн эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад өөрчлөгдөж байдаг зүйл.ОХУ-ыг аваад үзье. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан. Энэ үед Украйны хэрэг явдал мандсан. Оросууд Крымийг Оросын харъяанд нэгтгэх процесс эхэлсэн. Барууны ертөнц Орост хориг тавьж эхэлсэн. Доллар, рублийн харьцаа 30 байснаа 70, 80 болтлоо нислээ. Одоо нөхцөл байдал арай сайжраад буцаад 30-70 руу орж ирж байх жишээтэй. Оросууд ямар алхам хийсэн гэхээр Оросын Төв банк бодлогын хүүгээ 17% болтол дээш өсгөсөн. Энэ нь нөөцөө хамгаалах, ханшаа тогтворжуулах арга. Тэгэхээр ханшийн асуудал дэлхийн олон улс оронд өрнөж байна. Бид хэрэв валютын ханшаа тогтвортой барихыг хүсвэл валютын хангалттай хэмжээний нөөцтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мэдэлд байгаа валютын нөөц ханшийг тогтвортой барих хэмжээнд гэхэд хэцүү байна. Ер нь ханшаа тогтмол барихаар их нөөцтэй улс орон цөөн. Иймд бид Төв банкны тухай хуулинд заасанчлан валютын ханш чөлөөтэй бөгөөд бодитой, эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ холбогдоод уян хатан зарчмаар л явж байгаа. Монголбанкны хувьд ханшийн огцом савалгаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.

Сэтгэгдэл (2)

  1. Hello, i feel that i noticed you visited my website so i came to “go back the prefer”.I’m trying to to find issues to enhance my website!I guess its adequate to use some of your ideas!!

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх