Breaking

Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжлээ

Н.Төгсмандал 1,632 үзсэн1

Дөнгөж сая Өмнөд Солонгосын парламентад санал хураалт болж ерөнхийлөгч Пак Гын Хэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 300 гишүүнээс 234 нь дэмжиж, 56 гишүүн эсэргүүцэж, хоёр гишүүн түдгэлзсэнээр баталгаажууллаа. Долоон санал хүчингүй болсон ба нийт гишүүдийн олонхийн саналаар ийнхүү хариуцлага алдсанд тооцож албан тушаалаас нь түдгэлзүүлэх (impeachment) шийдвэр гаргаж байна. Үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийг түр орлоно. Мөн Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг 180 хоногийн дотор шалгаж, хууль ёсны дагуу болсон эсэхийг батлах ажээ. Үндсэн Хуулийн шүүх буюу манайхаар бол Үндсэн хуулийн Цэцтэй адилтгаж болох энэ байгууллагын 9 шүүгчийн 6 нь парламентын шийдвэрийг зөвшөөрвөл Пак Гын Хэг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Улмаар 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулж дараагийн Ерөнхийлөгчийг сонгох юм.

Өмнө нь 2004 онд экс ерөнхийлөгч Ро Му Хёнийг авлигын хэрэгт холбогдсон тул ийм замаар парламентаас огцруулахаар шийдвэрлэсэн ч Үндсэн хуулийн шүүх баталгаажуулаагүй тул албан тушаалыг нь сэргээж байжээ. Гэсэн хэдий ч сүүлд нь Ро Му Хён амиа хорлож байсан түүхтэй.

CNN

Сэтгэгдэл (1)

  1. Whoah this weblog is fantastic i really like reading your posts. Keep up the good paintings! You know, lots of individuals are looking round for this info, you can aid them greatly.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master