Other Voices

Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахиад суухыг би хүсээгүй

Baabar.mn 2,547 үзсэн1

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяр:

– Очно гэсэн зоргоороо очдог ажил гэж байхгүй. Байх ч ёсгүй. Өнгөрсөн дөрвөн жил намынхаа олон нөхдийн адил засаг төрд хаших ажилгүй явлаа. Одоо ажилтай болъё гэхлээр бас амаргүй. Хашиж байснаасаа ахин байж ханамж авдаг ёстой. Эс тэгвээс өөртөө, өрөөл бусдад урагшилж биш, уруудаж харагдана. Үүнийг хэн хүсэх билээ. Энэ талаасаа бол Ерөнхий сайд явсан хүнд олдох ажил ховор. Том дарга эрт болох нь эргээд хорлонтой гэж намын ах нар маань сургамжилдаг байлаа. Энэ тухай л сануулж байж. Тэгэхлээр одоо яах вэ? Жин ахиж үзэх үү? Хуучин жиндээ эсвэл жин хасаж дүү нартайгаа ажил булаалдах уу? Тийм бодол алга гэдгээ би зургаа, долоон жилийн өмнө хэлсэн. Дараагийн үе маань ачаагаа үүрэх цаг ирлээ гэж…

-Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахин суухыг би хүсээгүй. Тэтгэвэрийн нас арай болоогүй, ажлын бага сага туршлага бас байна. Тиймээс ажил эрхлэх, улс орондоо зүтгэх ёстой. Тэгэхдээ улсдаа, журмын нөхөддөө ус биш, тус болох ажлын цэгээ зөв олох хэрэгтэй. Тийм цэг нь элчин сайдын ажил байж болох юм байна гэж бид ярьсан. Тэгээд л энэ асуудал ийм замаар явж байгаа нь энэ.

Сэтгэгдэл (1)

  1. Perfectly composed written content, Really enjoyed reading.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх