Asia/Africa

Пак Кын Хэгийн найз эмэгтэйд албан ёсоор хэрэг үүсгэлээ

Э.Мөнхзаяа 570 үзсэн27

      Өмнөд Солонгос улсын прокурорын газраас Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотны найз Чхве Сун Силийн эсрэг албан ёсны хэрэг үүсгэлээ.

Түүнийг хувийн ашиг сонирхлоор нэр нөлөөгөө ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм байна. “Чхве Сун Силийг түүнчлэн төрийн бус сангаараа дамжуулан хувийн компанидаа мөнгө шилжүүлэх луйвардах оролдлого хийсэн хэргээр буруутгасан” гэж прокурорын газраас мэдээлжээ. Түүнээс гадна Пак Кын Хэгийн хоёр туслах асан Ан Чон Бому, Чон Хо Сон нарт хэрэгт үүсгэжээ. Тэднийг Чхве Сун Сильд тусалж, нууц баримт бичгүүдийг түүнд дамжуулсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Хоёр туслах өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчийг тойрсон дуулианы дараа ажлаа өгсөн юм. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ч энэ хэрэгт буруутгагдах төлөвтэй байна. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр энэхүү дуулианд дам байдлаар оролцсон нь тогтоогджээ.

Сөүлийн тойргийн шүүхээс энэ сарын 3-нд авлигын томоохон дуулианы бай болсон Чхве Сун Силийг баривчлах шийдвэр гаргасан билээ. Түүнийг өөрт хамааралтай төрийн бус хоёр сангаараа дамжуулан Өмнөд Солонгосын томоохон корпорациудаас хэдэн саяын хандив авсан, түүнчлэн авлигын схем зохион байгуулсан хэргээр буруутгажээ.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэг найз бүсгүйгээ төрийн хэрэгт хутгалдахыг зөвшөөрсөн, түүнд чухал, нууц бичиг баримтуудаа өгсөн, үүгээрээ дамжуулан улс орны улс төр, эдийн засагт нөлөөлүүлсэн хэрэгт сэжиглэжээ.

Олон жилийн нөхөрлөл

      Пак Кын Хэ, Чхве Сун Силь нар 40 гаруй жил нөхөрлөж байгаа юм. Чхвегийн аав нь Өмнөд Солонгос улсыг 18 жилийн турш удирдсан Пакийн эцгийн шашны зөвлөх байсан аж. Чхве Тхэ Мин “Мөнхийн амьдралын сүм” шашны хөдөлгөөнийг үндэслэгч, удирдагч байсан болохоор “Өмнөд Солонгосын Распутин” гэж нэрлэдэг байв. Түүнээс охин нь улс орныг удирдагчдыг захирах чадвар эзэмшсэн гэж ярих нь бий. Пакийн эцэг нас барсны дараа Сөүл даяар өнөөгийн Ерөнхийлөгчийг “Мөнхийн амьдралын сүм”-ийн тэргүүнээс хүүхэдтэй болсон гэх цуу яриа ч гарч байв. Пак үүнийг үгүйсгэсээр ирсэн ч Чхветэй ойр дотно гэдгээ хүлээсэн.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэ, Чхве Сун Силь нар олон жилийн турш дотно нөхөрлөсөөр ирсэн. Энэ талаар Оросын дорно дахин судлаач Ирина Ланцова “Багадаа эцэг эхээ алдсан Пак Кын Хэ бүх зүйл дээр багын найз Чхве Сун Силээ түшиж амьдардаг байсан. Ингэхдээ Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нөхөр, хүүхэдтэй ч болохгүй, улс төрийн карьерын төлөө хувийн амьдралаа золиосолсон нэгэн. Түүний хувьд цорын ганц дотны хүн нь найз бүсгүй Чхве Сун Силь байсан гэсэн үг” гэж тэмдэглэжээ.

Тэгвэл өдгөө солонгосчууд хэн ч сонгоогүй, хэн ч санал өгөөгүй нэг хүн зайнаас улс орныг нь удирдаж байсныг илрүүлжээ. Анхандаа Пак Кын Хэ энэ бүгдийг үгүйсгэж байсан ч Чхве Сун Силь Ерөнхийлөгчийн хэлэх үгийг хүртэл бэлддэг тухай баримт дэлгэгдмэгц тэрбээр буруугаа хүлээжээ.

Ерөнхийлөгчийн рейтинг навс унажээ

      “Олон нийтийн дургүйцэл хүчээ авч эхэлмэгц Пак Кын Хэ уучлалт гуйсан. Гэвч энэ нь хүмүүсийг тайвшруулсангүй. Ингээд эсэргүүцлийн арга хэмжээ дэгдэж эхэлсэн. Тэрбээр Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийсэн боловч өөрөө биш, дарамт шахалт дор хийсэн” хэмээн Ирина Ланцова эсэргүүцэгчдийн байр сууринаас мэдэгджээ. Хүмүүс түүнийг огцрохыг шаардаж байгаа боловч Засгийн газар энэ асуудалд болгоомжтой хандаж байгаа аж. Энэ хэргээр эрх баригч намын нэр хүнд унасан ч сөрөг хүчнийхэн засгийг солиход бэлэн бус байна.

“Бүх зүйл огцрох чиглэл рүү явж байгаа нь илт байна. Ард түмэн тайвшрахгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн нэр хүнд таван хувь хүртлээ буурч, зарим мужид бараг тэг хувьд хүрчээ” хэмээн шинжээч тэмдэглэсэн байна.

Пак Кын Хэ зөвхөн ард түмнээ хуураад зогсохгүй улс төрд уян хатан бус, дарангуйлах шинжтэй байгаа нь иргэдийн айдсыг төрүүлжээ. “Түүний улс төрийн гарал тийм ч сайн биш гэдгийг тооцох хэрэгтэй. Тэр бол дарангуйлагчийн охин. Түүний эцэг засгийн эрхэнд байхдаа бусдыг мөрдөх, шалгах зэрэг тоталитар дэглэм тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан. Тиймээс Пак Кын Хэд эцгийнх нь зарим шинж үлдсэн байж болзошгүй. Түүний харгис хатуу үйлдэл сонгогчдыг эмээхэд хүргэж байна” хэмээн Ланцова хэлсэн байна.

Өмнөд Солонгос улс эсэргүүцлээр засгийн эрхийг өөрчлөх арвин туршлагатай болохоор иргэд нь санасандаа хүрч, Пак Кын Хэг огцруулахыг үгүйсгэхгүй гэж шинжээч тэмдэглэжээ.

“Солонгосчууд гудамжинд жагсаад сурчихсан улс. Тус улсын түүхэнд ард түмний жагсаал олон болсон. Тэдгээрийн олонх нь үр дүнд хүрсэн. Тэд сүүлийн 30 жилд иргэний эсэргүүцлийн сайн туршлагатай болцгоосон. Үүнээс гадна ард иргэд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй. Өөрөөр хэлбэл гудамжинд гарч жагсах зэрэг үйлдэл улс төрийн нэг загвар болсон гэхэд хилсдэхгүй. Тэдэнд Ерөнхийлөгчөө огцруулах боломж их бий” хэмээн шинжээч дүгнэжээ.

Сэтгэгдэл (27)

  1. I truly appreciate this article.Really looking forward to read more. Much obliged.

    http://www.apsense.com/status/13795037-39133458

  2. Appreciate you sharing, great blog post.Much thanks again. Fantastic.

    https://buysellempire.tumblr.com/post/168283495455/buysell-empire-sell-website

  3. Very good post.Really thank you! Great.

    http://utmj.org/index.php/UTMJ/comment/view/948/895/15251

  4. Appreciate you sharing, great blog.Thanks Again. Great.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

  5. A big thank you for your article.Really thank you! Keep writing.

    http://vduplo.ru/user/genderaries0/

  6. Really appreciate you sharing this article post.Really looking forward to read more.

    https://www.classificadosx.com/portugal/leiria/anuncios.html

  7. Thanks so much for the article post.Much thanks again. Great.

    http://www.konkyrent.ru/user/cat3ocean/

  8. Appreciate you sharing, great blog. Really Great.

    https://servicehandal.com/

  9. Say, you got a nice post.Thanks Again. Will read on…

    https://sites.google.com/view/plasma-cleaners/

  10. I am so grateful for your blog post.Really looking forward to read more. Cool.

    http://www.thehiddenpages.com/escorts-from/toronto-escorts/

  11. Thanks for sharing, this is a fantastic blog article.Much thanks again. Great.

    https://userstyles.org/users/645318

  12. Thanks for sharing, this is a fantastic blog article. Really Great.

    http://www.lightleenterprisesohio.com/members/weaselcause87/activity/40022/

  13. I simply want to say I am all new to blogs and definitely enjoyed you’re web blog. Probably I’m want to bookmark your blog . You definitely have exceptional articles and reviews. Regards for revealing your web site.

  14. A round of applause for your blog article.Thanks Again. Awesome.

    http://www.youtube.com/watch?v=IEnKmpfYekg

  15. Very good post.Thanks Again. Keep writing.

    https://www.youtube.com/watch?v=xjx5A6_u_Ag

  16. “Do you have any video of that? I’d like to find out some additional information.”

    https://www.youtube.com/watch?v=6eM70Yqgejo

  17. Really appreciate you sharing this article post.Thanks Again. Want more.

    https://www.youtube.com/watch?v=qZSjLZzfnxA

  18. I value the article. Great.

    https://www.youtube.com/watch?v=WRu7h7ATyZw

  19. Appreciate you sharing, great blog.Really thank you! Really Cool.

    https://www.youtube.com/watch?v=dlgXMd5N9f8

  20. I cannot thank you enough for the article post.Really thank you! Really Cool.

    https://www.youtube.com/watch?v=ZtnIHMPlcY0

  21. I really liked your article.Really thank you! Really Great.

    https://www.youtube.com/watch?v=8Okmzdji4gk

  22. wow, awesome article post.Really thank you! Want more.

    https://www.youtube.com/watch?v=drgxRknorW8

  23. Very informative article.Thanks Again. Great.

    https://www.youtube.com/watch?v=UJsba7tOMc8

  24. Very good blog article.Really looking forward to read more. Cool.

    https://www.youtube.com/watch?v=UJsba7tOMc8

  25. Awesome blog article.Much thanks again. Want more.

    https://www.youtube.com/watch?v=mp6dhfdyAps

Сэтгэгдэл үлдээх