Chronicle

Халхголын үржил шимт газрын төлөөх дажин

Ж.Эрдэнэцогт 555 үзсэн2

-2015-06-10. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл болон “Органик хүнсний тухай” хуулийн төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдээлсэн тухай УИХ-ын сайтад мэдээлэв. Албан мэдээнд “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хамтад нь өргөн мэдээлсэн тухай дурдаагүй ч видео сурвалжлагад “Халхгол” чөлөөт бүс байгуулах” тогтоолын төслийг мөн хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын гарын үсэгтэй албан тоотууд дурайж байлаа. /Parliament.mn/

– 2015-06-26. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: – Халхголын бүсэд хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ төсөл, төлөвлөгөө сайтай байгуулах хэрэгтэй. Энэ чинь Халхголыг 5-10 жилд газар тариалангийн бүс болгочих асуудал биш, ХХI зууны үүц шүү дээ. Хэрвээ чөлөөт бүс болгож хөгжүүлбэл уул уурхайн бүс болгон ухуулахгүй байх боломжтой. Ядаж Халхголын сав газар уул уурхайгаас ангид байна гэж хэлжээ. /assa.mn/

– 2015-06-26. УИХ-ын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаанаар “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. / Өнөөдөр сонин/

– 2015-07-08. УИХ-ын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Су.Батболдын удирдсан хурлаар “Халхгол чөлөөт бүс байгуулах “ тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанд Г.Баярсайхан, Х.Баттулга, Х.Болорчулуун нарын 5 гишүүн оролцоогүй байна. /Parliament.mn/

-2015-07-09. УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг баталжээ. Энэ тогтоолын талаар ХХАА –н сайд Р.Бурмаа тайлбарлахдаа, – Халхголын бүс нутагт 500 000 га газарт хорио цээр, технологийн дэглэм бүхий ХАА-н чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэнд гадаадын өндөр технологи, инновацийн мэдлэгийг оруулна. Энэ төслийг эрдэмтдийн олон удаагийн судалгаа, нутгийн удирдлагуудын хүсэлт, олон нийтийн санал асуулгыг үндэслэн боловсруулсан гэж мэдэгдсэн байна.  

/ Өдрийн сонин/

-2015-07-29. Шинэ байгуулагдсан Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-аас УИХ-ын 75 дугаар тогтоолыг анх эсэргүүцэж, ажлын хэсэг байгуулжээ. Улмаар Монголын нийт ард иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон ТББ –дад хандан уриалга гаргаж, УИХ-ын уг тогтоолыг “газар булаалт” гэж нэрлэлээ. /minfo.mn/

-2015-08-20. Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, Монгол Улсын начин Ж.Гансүх тэргүүтэй нутгийн иргэдийн төлөөлөл УБ хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлд хандаж, уг тогтоолын талаар тодорхой мэдээлэл олж өгөхийг шаардав. / Дорнод NET/

-2015-09-08. Өмгөөлөгч Г.Батбаяр, хуульч Ч.Эрдэнэбат, Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар нар УИХ-ын дарга З.Энхболдод хандан 75 дугаар тогтоолыг ямар процедураар хэлэлцүүлсэн, Засгийн газар төслийг хэрхэн боловсруулсан талаар болон ТЭЗҮ хийгдсэн төсөл байсан эсэхийг нягтлан албан ёсны мэдээлэл өгөхийг шаардав. /politik.mn/

– 2015- 09 сар.   Өмгөөлөгч Г.Батбаяр УИХ –ын 75 дугаар тогтоолыг ёсчилсон УИХ-ын дарга З.Энхболд, төсөл санаачлагч УИХ, Засгийн газрын гишүүн Р.Бурмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Үндсэн хуулийн 6-1-д заасан заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр АТГ болон Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ.  / Дорнод NET/

2015-09-09 –нд Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, хуульч Ч.Эрдэнэбат нар Халхгол суманд очиж нутгийн ард иргэдтэй уулзав. / Дорнод NET/

-2015- 09- 15.   УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, Тогтоолын төслийн хэлэлцүүлэг олон шат дамжлагаар явагдсан. УИХ ганцхан өдөр хэлэлцээд шийдвэр гаргадаггүй. Хэлэлцэх эсэх, дараа нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг гээд явдаг. Эцсийн хэлэлцүүлэг нь 07 дугаар сарын 09-нд таарсан гэж мэдэгджээ. / Parliament.mn /

-2015-09-27. УИХ –ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Су. Батболд, ХХАА-н сайд Р.Бурмаа нар наймдугаар сарын 18-22-нд Халхгол суманд ажиллахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна. / Дорнод NET/

-2015-10-01. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл санаачлах болсноо зарлалаа.    /news.mn /

-2015-10-02-нд Дорнод аймгийн Халхгол сумын 1600 иргэний гарын үсэг зурсан өргөдлийн хувийг УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүүд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сумын иргэдийн төлөөллийн хамт хүлээлгэж өгөв. Тэд “Халхголын чөлөөт бүс” гэдэг нэрийг өөрчилж, олон улсын жишгийн дагуу “ хөдөө аж ахуйн эрүүл ахуйн бүс” болгох ёстой гэж үзэж байгаагаа өргөдөлдөө дурьдсан байна.   /olloo.mn /

2015-10-06. Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн төлөөлөгч С.Мөнгөнбат Халхгол сумын нутагт чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр оруулсан ч, УИХ –аар нэгэнт баталсан тогтоолыг аймгийн хурал хэлэлцэхгүй гэж бусад төлөөлөгч нь эсэргүүцэн гарч явсаар эцэстээ ирц нь хүрэхгүй болжээ.   / Дорнод NET/

2015-10-16. УИХ –ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо, ХХААЯ хамтран Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн “Халхгол” чөлөөт бүсийн асуудлаар Төрийн ордонд уулзалт- ярилцлага зохион байгуулав.  /news.mn/

-2015-10-19. Өмгөөлөгч Г.Батбаяр Халхгол чөлөөт бүсийн асуудлаар хийсэн уулзалт- ярилцлага дээр УИХ-ын Байнгын хорооны дарга Су.Батболд өөрийг нь олон нийтийн өмнө гутаан доромжилсон,мөн Дорнод аймгийн засаг даргыг гэмт хэрэг үйлдэж, газар луйвардсан мэтээр дайрч давшилсан асуудлыг шалгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ. / ulsturch.mn /

-2015-10-20. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун нар Дорнод аймгийн Халхгол суманд очиж ажилласан талаараа мэдээлэл хийж “чөлөөт бүсийн тогтоолоо цуцлахгүй бол нутгийн иргэд тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн байна” гэж мэдэгдсэнийг дуулгав.   /Дорнод NET /

-2015-10- 24. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Р.Бурмааг Халхголд очиж ажиллах үеэр нутгийн иргэд” Агуу үнээр олдсон газар нутгаа хамгаалъя” уриан дор жагсаал хийжээ.Тэд “Ялалт” баг руу очих замыг хааж, Р.Бурмаа сайдыг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт нэвтрүүлээгүй бөгөөд Халхгол сум руу явахад нь, мөн тэнд очиж эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлсэн байна. / SBN /

-2015-10-26. Халхголд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Р.Бурмааг ажиллах үеэр сайдын ажлын хэсгийнхний сууж явсан автомашин онхолдож дотор нь явсан хүмүүс бэртсэн тухай Chuhal.mn сайт мэдээлэв.

-2015-10-28. “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг эсэргүүцэж Хөдөлмөрийн Үндэсний Намынхан Чингисийн талбайд жагсаал хийлээ.    / news.mn /

2015-10-30. Халхгол суманд очоод ирсэн Р.Бурмаа сайд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, – Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль сахиулах байгууллагынхан нь мэдэхгүй байна. Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь ээлжилж албан тушаалд томилогдоод, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад яваад байна. Ингээд төрийн сайдыг хяналт тавих гэхээр замыг нь боодог, жагсаал цуглаан зохион байгуулдаг байдалтай байна. Орон нутгийн удирдлагаас нь хэдэнтээ шаардаад авч чадахгүй байсан баримтаа сая оллоо. Одоо АТГ-т өгч шалгуулна. Бас намайг тосох гэж явсан машин онхолдсон гэж зарим нэгэн сайтуудад мэдээлсэн байна лээ. Ямар нэгэн осол гараагүйг хариуцлагатайгаар хэлье гэв.       /Өдрийн сонин /

-2015-10-30. Иргэн Г.Батбаяр нь 2015-09-02 –нд Ийгл телевизийн “Иргэний индэр” нэвтрүүлэгт оролцох үедээ “ Р.Бурмаа сайд эх орноо худалдах гэж байна” хэмээн ямар ч баримт, үндэслэлгүй мэдээлсэн гэсэн үндэслэлээр сайд Р.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд Сүхбаатар дүүргийн шүүхэд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой нэхэмжлэл гаргалаа.       /zaluu.com/

-2015-10-30. МАН-аас санаачлан, улс төрийн бусад намуудын төлөөлөл, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг оролцуулан 5 хоног үргэлжилсэн “Бид хамтдаа” нэртэй үндэсний дуулиант форумын төгсгөлд парламентад суудалтай МАН-ын дарга М.Энхболд дүгнэлт хийхдээ, – Манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үүц болсон Халхгол орчмын нутагт хөдөө аж ахуй, хорио цээрийн чөлөөт бүс байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжихгүй гэж мэдэгдлээ.   / news.mn /

Сэтгэгдэл үлдээх