Other Voices

Монгол Улс шиг ийм жижигхэн орон Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлагагүй

Sonin.mn 499 үзсэн1

УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав
-Монгол Улс шиг ийм жижигхэн орон Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлагагүй. 1992 оноос мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын засаглалтай болох. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол юу нь буруу болдгийг сая Засгийн газраар  “Эрдэнэт”-ийг шийдсэн асуудал, өнгөрсөн хугацаанд манай Ерөнхийлөгчийн хийсэн ганцаарчилсан тоглолт, дангаараа шийдсэнээс  болж Монгол Улсын хувь заяанд тодорхойгүй байдлууд үүсгэсэн асуудал олон бий.
Ингээд үзвэл, бид парламентын засаглалаа яаж сайжруулах вэ гэдгийг л бодож, боловсруулж хийхээс биш, Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар санал асуулгын ажил зохион байгуулах нь буруу. Магадгүй зарим хүн өнөөдрийн энэ байдлаасаа болж Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд санал өгчихвөл ард түмний санал асуулгын дүнг хэн ч өөрчилж чадахгүй эцсийн шийдвэр болдог шүү дээ. Тийм учраас Монголын ард түмэн, сонгогчид ч гэсэн энэ талаар мэдлэгээ дээшлүүлэх, сонор сэрэмжтэй байх шаардлага бий.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх