Other Voices

Шинэ дүрмийн хүрээнд намын даргын марафонд өөрсдийгөө сойх хэрэгтэй

Medee.mn 2,167 үзсэн1

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар. medee.mn

Энэ удаагийн ҮЗХ хуучин дүрмээр явагдана. 12 дугаар сарын 6-нд бид шинэ дүрмээ Их хурлаараа баталж чадвал үүнээс хойш бүтцийн өөрчлөлтүүд хийгдэнэ. ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, шат, шатны намын байгууллагууд гээд бүгдэд нь өөрчлөлт орно. Шинэчлэлт тэр утгаараа явагдана. Шинэ дүрмийн хүрээнд намын даргыг хэрхэн сонгох юм, ямар статустай байх зэрэг нь шийдэгдэнэ. Тэгэхээр шинэ дүрэм батлагдсаны дараа намын даргын асуудал яригдаж таарна. Ардчилсан нам энэ удаагийн намын даргыг марафоноор шийдье гэдэг тохиролцоонд хүрч байх шиг байна. Нэгэнт намын даргад нэр дэвших сонирхолоо илэрхийлж байгаа хүмүүс бол мэдээж энэ дүрэм батлагдсанаас хойш орон нутгуудад явж, намын анхан шатны байгууллагын хүмүүстэйгээ уулзаж, өөрсдийгөө таниулах болохоос биш, өнөөдөр яваад гишүүдийн санаа сэтгэлийг үймүүлээд байж болохгүй л дээ. Тийм учраас өрсөлдье гэж бодож байгаа хүмүүст нээлттэй. Тэр хүмүүс 12 дугаар сарын 6-нд батлагдах шинэ дүрмийн хүрээнд намын даргын марафонд өөрсдийгөө сойх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх