Other Voices

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгочихоод Мандухай хатан болно гэх нь холгүй яваа

News.mn 15,192 үзсэн11

 Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг. news.mn вэбсайт

Н.Алтанхуяг АН-аасаа гарцгүй учраас Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа юм билээ. Гэхдээ намайг алгасаад Г.Уянгатай уулзсан байгаа юм. Мань хүний хувьд Г.Уянгааг намын дарга гэж төөрөлдсөн юм болов уу.  Эсвэл Г.Уянгаа авилгачин гэж байнга муулдаг  Н.Алтанхуягт өөрийгөө намын дарга  гэж ойлгуулсан уу, бүү мэд . Дуучин С.Жавхлан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсээд ерөнхийлөгчид Н.Алтанхуягийг дэвшүүлэх гэнэ. Г.Уянга болохоор  “Батмөнхийг хаан болгоод хатан нь болно” гэдэг шиг Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгочихоод Мандухай хатан болно гэх нь холгүй яваа сураг байна.

Сэтгэгдэл үлдээх