Post

Ардчилсан намд хэн юу хийж байна?

С.Цэнгэл 1,345 үзсэн1

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд 70 жил хийгдээгүй замын ажлыг гүйцэтгэж, 20 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулсан гэсэн оноо үнэлгээтэйгээр сонгуульд өрсөлдсөн ч намын фракцын зодоон, нийтийн зөрчлөөсөө болоод Их хурал, аймаг, орон нутгийн сонгуульд аль алинд нь ялагдал хүлээсэн. Ард түмэн Ардчилсан намынханд эв эеэ хичээж, эвлэлдэн нэгд гэсэн сануулгыг саналын хуудсаараа дамжуулан хэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ард түмний сануулгыг Ардчилсан нам яаж хүлээн авч, алдаа дутагдлаа засах тал дээрээ хэрхэн анхаарал хандуулж байгаа бол гэсэн асуулт урган гаргана.

Дээрх асуултын хариултыг эрэлхийлээгүй биш эрэлхийлж гарц гаргалгааг хайж, намаа нам шиг нам болгон хөгжүүлэх бодлого, зорилт тээсэн фракц, нэгдлүүд байхгүй биш байгаа. Саяхан орон нутгийн сонгуулийн өмнө МоАН Санаачилга буюу Монголын Ардчиллын нэгдэл санаачилга 21 аймаг, 9 дүүрэгт нэр дэвшсэн Ардчилсан намын нэр дэвшигчдээ дэмжиж сургалт, уулзалт зохион байгуулж сонгуулийн ажилд нь дэм тус хүргэх үүднээс гарын авлага материалаар ч ханган ажиллажээ.

Угтаа бол Ардчилсан намын төв аппарат энэ тал дээр анхаарч нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой ч өнөөх л намын даргын асуудал, сандал ширээний хойноос хөөцөлдөх зуур төв намынхаа хийдүүлж хийгдэхгүй байгаа ажлын орон зайг МоАН нөхөж байгааг намын гишүүд хөндлөнгөөс харж өөрсдийн гэсэн оноо, үнэлгээгээ өгсөөр байна. Ардчилсан намыг боловсон хүчний бодлого муутай, хүний нөөцрүүгээ чиглэсэн тоймтой ажил хийж чаддаггүй гэж шүүмжлэх хэсэг байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд МоАН санаачилгын зүгээс боловсон хүчний бодлого чиглэлд анхаарал хандуулж залуучууд, эмэгтэйчүүд рүүгээ хандсан сургалтыг олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж гишүүдээ чадавхижуулж тэдэнд мэдлэг, мэдээлэл олгох тал дээр шат дараалсан үйл ажиллагааг явуулсан байх юм.

Хамгийн сүүлд л гэхэд Konrad Adenauer Stiftung болон IRI-тай хамтран орон нутаг, нийслэлийн эмэгтэй гишүүддээ зориулсан цогц сургалтыг явуулсны дээр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн сонгуулийн үр дүнгийн талаар хийсэн судалгаан дээр анализ хийж цаашид намын бодлого, төлөвлөгөөгөө юунд чиглүүлэх тал дээр санаачилгын нэр бүхий гишүүд хэлэлцүүлэг хийсэн гээд бүтээлч, ажил хэрэгч олон олон ажлуудыг санаачилгынхаа хүрээнд зохион байгуулжээ. МоАН Санаачилгын зүгээс нэр дэвшигч, гишүүдээ дэмжиж ажиллахын дээр намын дүрэм, үзэл баримтлалын төслийг боловсруулах ажлын хэсгийг гарган дүрмийн төслөө төв намдаа албан ёсоор хүргүүлсэн байна. Ардчилсан нам дүрэмгүй биш дүрэмтэй.

Гэхдээ хариуцлагын тогтолцоо байдаггүй учраас дүрмээ биелүүлдэггүй. Тиймээс дүрмэнд хариуцлагын тогтолцоог тусгах, намын нэгдсэн бүртгэлийн системийг бий болгох, хүний нөөцийн бодлоготой байх, анхан шатны нэгжүүдээ бэхжүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн квотыг ҮЗХ-ны бүрэлдэхүүнд дүрмээр оруулж өгөх, улс төрийн ажилтнуудыг төв намаас цалинжуулах зэрэг асуудлуудыг дүрмийн төсөлдөө тусгажээ. Бусад фракцууддаа санаачилж хийж байгаа ажлуудаараа үлгэр дууриалал болж, хий хоосон намын шинэчлэл ярьж хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийх бус хөрсөн дээр буусан ажлуудыг хийж болдгийн жишээг МоАН-аас харж болохоор байна.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх