Other Voices

Хэрэв Н.Алтанхуяг МАН, МАХН-аас нэр дэвшихээр тохирчихоогүй л бол АН-аасаа л нэр дэвшихийг хүсч байгаа байлгүй

Өдрийн сонин 2,018 үзсэн9

Өдрийн сонин. УИХ-ын гишүүн Л.Болд

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлана гэдгийг шууд утгаар нь парламентад суудалтай гурван намын аль нэгэнтэй нь баараггүй тохиролцсон мэтээр харж болно. Миний мэдэж байгаагаар манай АН-аас хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн шийдвэр гаргаагүй. Хэрэв Н.Алтанхуяг МАН, МАХН-аас нэр дэвшихээр урьдчилан тохиролцчихоогүй л бол АН-аасаа л нэр дэвшихийг хүсч байгаа байлгүй.

Нөгөө талаас, аль нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлэх нь хувийн бодол нь л юм. Гэхдээ Алтанхуяг шиг АН дотроо багагүй нөлөөтэй улстөрчийн ийм мэдэгдэл өөр агуулгатай л даа. Алтанхуяг АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд улстөрийн хүч чадлыг нь дутуу үнэлж хэрэггүй. Тиймээс түүний зүгээс АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хамтран ажиллах урилгыг их эрт явуулж байна ч гэж ойлгож болох болов уу.

 

Сэтгэгдэл үлдээх