Post

АН-ын Үндсэн дүрмийн төслийг орон даяар хэлэлцүүлнэ

О.Туяа 284 үзсэн0

      АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт ҮЗХ-ны хурлыг хуралдуулах тов гаргасан. Намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.

Сэтгэгдэл үлдээх