Other Voices

УИХ-ыг парламент биш болгож байгаа нэг бүрэн эрх бол томилгоо хийх

Өдрийн сонин 535 үзсэн1

 

 Хууль зүйн доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж:

-УИХ-ыг парламент биш болгож байгаа нэг бүрэн эрх бол томилгоо хийх. Үндсэн хуулиар олгосон энэ эрхээс эхэлбэл зөв байх. Энэ эрх парламент руу мөнгөтэй хүмүүсийг хошуурах эх шалтгаан болж байгаа. Зөвхөн ард түмнийг төлөөлөөд, хууль боловсруулаад сууж байдаг байгууллага болговол түүн рүү баячууд ирэхгүй. Олон хүн байр, байран дээрээ байх болно. Энэ мэтээр Үндсэн хуульт ёсны онол, зарчим зөрчиж, УИХ-д овоолсон цөөнгүй эрх мэдлийг түүнийг дагуулж засах хэрэгтэй. Таны асуулт зөв л дөө. УИХ өөрийхөө гар хөлийг өөрөө хумих тухай асуудал учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хийх нь зохимжгүй. Боломжгүй, хийхгүй ч байж мэднэ. Тийм учраас Зохион байгуулах Их Хурал зарлах нь зөв. Түүний бүрэлдэхүүнд бүх улс төрийн хүчний, иргэний нийгмийн байгууллагын, ер нь Монголын зөвшилцлийн бүх талыг хангасан өргөн төлөөлөлтэйгээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад тэр хурал тарж болно. Энэ аргыг хэрэглэвэл олон нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй. Нэг нам дангаар, үнэмлэхүй олонхи болж байгаа үед парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Үндсэн хууль ард түмний өмч гэдэг чинь зүгээр гарсан үг биш. Түүнийг хэрхэхээ ард түмэн мэддэг, шийддэг гэсэн санаа түүнд бий. Тийм учраас хүн төрөлхтөн Үндсэн хуулиа өөрчлөхдөө ард түмний өргөн төлөөөлөл агуулсан Зохион байгуулах их хурлыг ашиглах чиг хандлагатай болсон.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх