Post

Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн анхдугаар чуулга уулзалт боллоо

Politik.mn 674 үзсэн1

      2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн “Анхдугаар чуулга” уулзалт өнөөдөр төрийн ордонд боллоо.

Япон Улсын Хоккайдо мужийн хувьд дөрвөн улиралтай уур амьсгалын хувьд манай оронтой төстэй. Өвөл цас их унадаг учраас өвлийн спорт, мал, аж ахуйн салбар түлхүү хөгжсөн муж юм. Мөн хоккайдочууд хонины мах хүнсэндээ их хэрэглэдэг бөгөөд манай оронтой ахуйн хувьд маш төстэй гэдгээрээ онцлогтой аж. Тиймээс эдгээр ижил төстэй давуу талуудаа ашиглан харилцан хамтарч ажиллах үүднээс Хоккайдо-Монголын эдийн засгийг дэмжих нийгэмлэгийг байгуулжээ.

15057839_1313668428657117_22458866_n

Тус нийгэмлэгийн тэргүүнээр Саппора хотод Монгол Улсын консулын албыг хашдаг Тэкэбэ Цүтомү ажилладаг юм байна. Монгол-Хоккайдо арьсан эдлэл, тэжээлийн үйлдвэрлэл, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон салбаруудад хамтран ажиллаж боломжтой. Энэ ч үүднээс анхдугаар хурлаа хийж цаашдын хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг харилцан ярилцсан юм.

Тус уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Худалдаа тээвэр, хэвлэл дизайн, гар урлал, даатгал, газар тариалан, банк, худалдаа үйлдвэрлэл, барилга угсралт зэрэг олон арван салбарын төлөөлөл оролцсоны зэрэгцээ орон нутгаас Баянхонгор аймгийн баялаг бүтээгчид хүрэлцэн ирж анхдугаар чуулга уулзалтад оролцлоо.

15045568_1313668438657116_1955502550_n

Чуулганы эхэнд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн  дэд дарга Л.Болд мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн. Тэрээр Монгол-Япон хоёр улс эдийн засгийн чиглэлээр харилцан хамтарч ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлээд Гадаад харилцааны  сайдаар ажиллаж байсан 2014 онд Монгол-Хоккайдогийн хамтын ажиллагааны суурийг тавьж хамтарч ажиллах өргөн бололцоо байгааг олж харснаа дурдаж байсан юм.

Цаашид хоёр орны томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэсэн зорилго төлөвлөгөөн дор ажиллах болно. Тухайлбал, Япон улс нь эрүүл мэнд, рашаан сувиллын чиглэлээр хөгжүүлж дэлхийд танигдаж улмаар аялал жуулчлалын салбарт нь ч эерэг нөлөөллийг үзүүлж байдаг. Үүнийг бид төсөл болгон хэрэгжүүлж болох бөгөөд анхдугаар чуулга уулзалтад Баянхонгор аймгаас олон хүн оролцож байгаад баяртай байна гэдгээ уулзалтын үеэр хэллээ.

14997026_1313668431990450_134087214_n

Энэ жилийн есдүгээр сард Хоккайдогийн томоохон бизнес эдийн засгийн төлөөлөгчид манай улсад уулзалт зохион байгуулж олон чиглэлээр ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Хоккайдод ашигладаг техник технологийг нэвтрүүлэх, банк санхүүгийн харилцаа холбоотой ажиллах, мал аж ахуй гээд олон чиглэлээр ажиллаж боломжтой нь харагдсан. 2016 оны есдүгээр сард Японы талаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг айлчлаад буцсан ба нийгэмлэгийн ажлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сард томоохон үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

14996339_1313668441990449_461995789_n

Сэтгэгдэл (1)

  1. Very interesting points you have noted, thank you for putting up.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх