Other Voices

Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг зальжин нөхөр байна

ikon.mn 4,793 үзсэн1

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Эрх баригчдын гаргасан төсөв мөнгөний бодлогоос түмэн олноо сэтгэл санаагаар нь яаж уриалан дуудах вэ, сэтгэлгээний хүчийг яаж сэргээх вэ гэдэг зүйлийг олж харах болов уу гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ нөгөө л газраа ухъя, хүмүүсээс юм гуйя, хөрөнгө оруулагчид ирвэл биднийг их сайхан болгоно гэсэн юм яриад байна. Нөгөө л гуйлгачин зангаараа биччихсэн. Дотор нь морин тойруулга хийе, мөрийтэй тоглоомын газар байгуулъя гэсэн юмнууд ч байна.

Бид сэтгэлгээний хямралд автчихсан байна гэж би дүгнэж байна. Монголын төр жинхэнэ зөв зүйл рүү орлоо гэж бодогдохоор юм хийхгүй байна.

Хараад байхад Их хурлын чуулган чуулдаг бус маргаан хэрүүл хийдэг л газар юм байна. Гараас нь ажил гардаггүй, хямрал яриад л сууж байдаг.

Уг нь түмэн олноо уриалж дууддаг байх ёстой. Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарцгаая.

Эрдэнэтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг зальжин нөхөр байна. Тэр хүнтэй нэг байшин дотор сууж байж яагаад дуудаж оруулж ирээд асууж болохгүй байгаа юм. Тэр 27 настай залууг, Монголбанкны түрүүчийн захирлыг дуудаж авчраад асуух ёстой. Ийм хэлэлцүүлэг хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярих ёстой.

Эрдэнэтийн асуудлаар дээр дурдсан хүмүүс нүүр нүүрээ харж ярьж чадахгүй бол Үндэсний телевизэд цаг авах саналаа хүргүүлсэн байгаа.

Сэтгэгдэл (1)

  1. I real delighted to find this website on bing, just what I was looking for 😀 too saved to favorites.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх