Asia/Africa

“Исламын улс” нефтиэс улаан буудайд шилжив

Politik.mn 7,397 үзсэн2

Иракийн арми “Исламын улс” бүлэглэлийн дайчдыг өнгөрсөн сард нефтийн баялаг ордуудтай хотуудаас шахсан учир террорист  байгууллага нефтийг хар зах дээр худалдан олж байсан санхүүгийн эх сурвалжаасаа саллаа.

Гэхдээ,  ихээхэн шуурхай, уян хатан гэдгээ харуулан шинэ зах зээлийг энэ удаа хөдөө аж ахуйгаас олоод байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны  өөрсдийн  тагнуулчдаас ишэлсэн мэдээгээр,  нефтийн хулгайн наймааны орлого террористуудын гол орлого байхаа 2015 оны хоёрдугаар сараас  хойш больжээ. Ер нь бол 2014 онд  нефть, хийгээс олсон  террористуудын орлого нэг тэрбум доллароос давж байлаа.

Иракийн хэд хэдэн баялаг ордыг тэд эзэлсэн байлаа. ИУ-ын нефтийн орлогын талаар өгүүлсэн “Аль-Жазира” телевизийн баримтат кинонд тэд нефтийг Сири, Иракийн бие даасан худалдаачдад худалдаж байсан гэжээ.

Мөн исламын дайчид өөрсдийнх нь эсрэг тулалдаж байсан Хойд Сирийн бусад бүлэглэлүүдээс түлш худалдан авдаг байв. Тэдэнд өөр олон эх сурвалж байсангүй. Гэтэл Исламын улс нефтийн олбортод хяналтаа алдсаны дараа  тэдний орлого хумигдаж, өдөрт нэг сая доллар хүртэл буурсан байв. Дайчдын  цалин хөлс нь хоёр дахин буурсан ба дахиад мөн ийм хэмжээгээр хасагджээ.

Исламын улс бүлэглэлийн ашгийн шинэ эх сурвалж нь хөдөө аж ахуй тухайлбал, улаан буудай болжээ.  Сирийн үржил шим сайтай  газар нутгийн ихэнхийг террористууд эзэлсэн хэвээр байгаа юм. Тэд улаан буудай худалдах болсныг Syria Deeply гэх байгууллагын илтгэлд бичсэн байна.

“Барселоны олон улсын харилцааны төв” (Barcelona Centre for International Affairs) террористуудын булаан авсан 2,45 сая тонн улаан буудай нь 2014 оны үеийн  тэдний нефтийн орлоготой тэнцэж буйг хэлж байна.

Исламын дайчид санамсаргүйгээр эсвэл санаатайгаар  тэр үржил шимтэй газруудыг эзлэсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ л тэд шинэ орлогын эх үүсвэртэй болжээ.  Дээрэм, барьцаалах зэрэг нь бас тэдний орлогын нэг эх сурвалж юм. Тэр нь Мосул хотод өргөн  хэрэглэгдэж байлаа. ИУ-ын орлогын гурав дахь том суваг нь болсон байв. Террористуудын нефтийн үйлдвэрлэлд оросууд агаарын цохилт өгөхөөс өмнө тэд өдөрт 30-40 мянган баррелийн олборлолттой байжээ.

Мосулын ойролцоох нефтийн ордуудыг алдсаны дараа тэдний олборлолт өдрийн 8000 баррель болоод байна. Ердийнхөөр тэд торх нефтийг 25 ам.доллараар худалддаг. Заримдаа, 45 доллар ч хүрдэг гэнэ.  Ийм тохиолдол нь бусад бүлэглэлд худалдах нөхцөлд л гардаг байна. Сүүлийн 18 сарын дотор тэд 10 мянгаад дайчдаа алдсан ч  тэднийг бүрэн ялтал зай байгаа. Үүгээрээ тэд орлогын эх сурвалждаа хэрхэн хандаж байгаа нь нөлөөтэй юм.

Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл үлдээх