Other Voices

Мөнгийг ямар нэг нөхцөлгүйгээр өгч байна гэдэг нөхцөлтэйн шинж

Sonin.mn 342 үзсэн1

Ногоон намын дарга О.Бум-Ялагч:

Ямар нэгэн болзолгүйгээр Хятад улс 4.2 тэрбум ам.долларын зээл өгөх гэнэ, буцалтгүй тусламж байж ч болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна. Мэдээж урд хөршийн хувьд тэр зэргийн мөнгийг Монголд зээлүүлэхэд асуудал биш. Ямар нэгэн нөхцөлгүйгээр  гэдэг нь харин хаашаа юм бол.

Нөхцөл тавьж л таарна шүү дээ. Нүүрсний  чинь үнийг 30 ам.доллараар 30 жил авна шүү гэх ч юм уу, тиймэрхүү нөхцөл байх байлгүй дээ. Эсвэл тэр, тэр ордыг чинь бид эзэмшинэ ч гэх юм уу, нөхцөл тавьж байж л Монголд амь тариа маягийн туслалцаа үзүүлэх байх. Манай улс Хятадын дагуул улс биш юм чинь улс төрийн бодлогын зүгээс нэг улсаас хамааралтай болох нь аюултай.

Тэр мөнгийг ямар нэг нөхцөлгүйгээр өгч байна гэдэг нөхцөлтэй гэдгийн  шинж. Тэгэхээр бид “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах нь зөв.

Тэгэхээр бид  олон улсын байгууллагууд, НҮБ-ын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаад явах нь өлзийтэй.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх