Hot Topic + Experts

Сонгогчид Ардын намд хүссэн шиг нь бүтэн итгэл хүлээлгэсэнгүй

О.Наранхүү 4,601 үзсэн2

Нийслэлд долоон дүүргийн 79 хороонд сонгуулийн ирц хүрээгүй тул ирэх ням гаригт дахин санал хураалт явуулах нь тодорхой болж байна. УИХ-ын сонгуульд МАН-д үнэмлэхүй хэмжээгээр санал өгсөн нийслэл хотын хувьд нэлээд хэмжээгээр цэнхэртэх нь тодорхой байна. Одоогоор Баянгол, Сүхбаатар дүүрэгт, Завхан, Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Зарим хэвлэлд гарч байгаагаар сонгуулийн дүн албан ёсоор гараагүй боловч улсын хэмжээнд орон нутагт 100 гаруй суманд АН ялсан гэсэн дүн явж байна. Ирц хүрээгүй дахин сонгууль явуулах хэсгийн хороодын дүнгээр ч бас дахин шинэ тоо ирнэ.

Албан ёсны дүнг тав хоногийн дараа мэдэгдэнэ хэмээн СЕХ-ноос зарлачихсан тул одоо янз бүрээр ярих нь эртдэхээр, бас чиг эргэлзээтэй боловч нэг л зүйл ойлгомжтой байгаа нь байгуулсан Засгийн газар нь 100 хоногийнхоо ойг өнгөрөөж байгаа Ардын намынханд сонгогчид сануулга өгч байгаа нь харагдаж байна.

Хэдийгээр нийслэл, орон нутагт Ардын нам олонхи болж байгаа дүн хэвлэлүүдээр урьдчилан тарж байгаа ч Их хурлын сонгуульд оролцсон шигээ айхтар үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Энэ нь улс төрийн тавцанд ганцаараа байгаа мэт дур зоргоороо аашилж, төрийн албаныхныг хуйгаар нь гудамжинд гаргаж, ураг төрлийнхнөө битүү дүүргэж байгаа, ард түмнийхээ амьжиргаанд гар дүрэх мөртөө сонгуулиар амалсан бүх амлалтаа буцааж байгаа, тэр ч хирээрээ олон түмнээс таагүй үнэлгээ аваад байгаа эрх баригчдад өгч байгаа хатуу сануулга юм.

Ардчилсан нам өнөөгийн байдлаар даргаа ч томилж чадаагүй, баахан үүрэг гүйцэтгэгчтэй, доторхи хэрүүл шуугиан нь ч намжаагүй, хөл толгой нь мэдэгдэхгүй зохион байгуулалт муутай орон нутгийн сонгуульд оролцсон ч өдий хэмжээний санал авч, ялалт байгуулж байгаа нь ард түмний салхи өөрчлөгдөж байгаагийн илрэл гэхээс өөр юу гэх вэ. Дарга, цэрэг нь тодорхой болоод энэ удаагийн сонгуульд зассан шагай шиг орсон бол Ардчилсан намд ялалт ойрхон байлаа. Нөгөөтэйгүүр гуравхан сарын дотор сонгогчдын санал ингэж хувирч байгаа нь МАН-д томоохон сануулга болох ёстой.

Зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгуульд урьд хожид үзэгдээгүй их бие даагчид оролцсон, энэ удаагийн сонгуулиар ч  710 бие даагч нэр дэвшсэн боловч сонгогчид нам, тэр дундаа хоёр намаас л сонголтоо хийж байна. Энэ нь нэгийг хэлж байгаа бөгөөд Монголын улс төр хоёр намын тогтолцоотой болж байгаа нь ойлгомжтой. Нэг бол МАН, үгүй бол АН гэсэн сонголт иргэдэд байгаа нөхцөлд эрх баригчид үлдсэн дөрвөн жилийн хугацаанд саяны 100 хоног шигээ аашилбал шооны нүх нөгөө талдаа буух нь тодорхой юм. Үүнийг л сонгогч олон эрх баригчдад сануулга болгож энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.

Сэтгэгдэл (2)

  1. “It’s great to read something that’s both enjoyable and provides pragmatisdc solutions.”

    http://fiverr.com/eebest8

  2. I just want to say I am very new to blogging and site-building and actually savored this web blog. Very likely I’m planning to bookmark your blog . You surely come with wonderful writings. Bless you for revealing your blog site.

Сэтгэгдэл үлдээх