Asia/Africa

БРИКС-ийн лидерүүд энэтхэг үндэсний хувцсаар гоёв

Politik.mn 2,855 үзсэн11

BRICS-ийн  саммитийн эхлэл нь таван орны лидерүүд Энэтхэгийн үндэсний хувцас болох банди өмсөн зургаа татуулсан явдал байлаа.

Владимир Путин хөх өнгийн хантаазтай байсан бол саммитийн эзэн Нарендра Моди гэгээлэг борыг, Си Жиньпин улааныг, Жейкоб Зума бүдэг ногооныг, Мишел Темер ягаан хүрэн өнгийн хантаазыг тус тус  сонгожээ. Моди хантаазын дотор талд энэтхэг “курта паджама” өмсчээ.

Энэтхэгийн банди хантаазын улс төрийн моодыг үндэсний хувцасдаа дуртай Нарендра Моди гаргаж ирсэн юм. Ерөнхий сайд янз бүрийн өнгийн банди өмсдөг. Энэ удаа Ерөнхий сайдын хантааз дор уламжлалт энэтхэг хувцас байсан бол бусад лидерүүд нь ердийн цагаан цамц, хар брюкийг сонгосон байна.

Уламжлалын түүхээс

Ийм уламжлал эртнээс үүсэлтэй. Ер нь манайхаас гэхэд  илүүдэхгүй байх. Эхлээд монгол дээлийг барон Унгерн өмссөн гэдэг. Дараа нь социалист лагерын орнуудын лидер том улстөрчид манай Монголд айлчлахад  тэдэнд монгол дээл, жанжин малгай өмсгөдөг байжээ.

Дараа нь энэ моод Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын жил тутмын уулзалтууд дээр арав гаруй жилийн турш хэрэглэгдэж байгаа аж. Үндэсний хувцастайгаар зургаа татуулах нь энэ бүсийн орнуудын соёлд анхаарал хандуулах гэсэн санаа аж. Энэ ёслолын нэн шинэ түүхийг нээсэн Индонези 1994 онд хоёр дахь саммит  дээр лидерүүдэд үндэсний хувцсаа өмсгөжээ.

Анхны саммитаар “ханбок” гэдэг  үндэсний хувцсаар лидерүүдийг бид гоёсон гэж солонгосчууд хэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон “нислэгч” гэх савхин хүрмээр зочдоо гоёсон байлаа.  1996 оноос энэ нь тогтсон уламжлал болжээ. Төр, засгийн тэргүүн нар тэр цагаас хойш зөвхөн Азийнх ч биш Австралийн цув-дризабон, перугийн пончогоор гангарчээ. Зөвхөн 2010 онд японууд кимоно  өмсүүлэн  тэднийг зовоогүйгээр зангиагүй зураг авалт хийлгэв.

Хавайд жилийн өмнө нь саммитийг хүлээн авсан Обама  эдийн засгийн хямралаар эрээн цамцаар гоёх нь таарахгүй гээд тэдэнд хавайн цамцыг бэлэглэжээ. Дараагийн Владивостокийн саммит бас үндэсний хувцасгүйгээр явагдсан юм. Ингэж тасалдаад байсан уламжлалыг хятадууд 2014 онд сэргээжээ. Гэхдээ лидерүүд зураг авалтад биш хүлээн авалт дээр хятад үндэсний хувцастай байлаа.

Сэтгэгдэл үлдээх