Other Voices

Энэ хүн Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж барьцаанд тавих гэж байгаа бололтой, урд хөршид

Sonin.mn 5,367 үзсэн0

Элбэгдорж, Энхболд, Эрдэнэбат нарыг гадаадын төрийн томчуул, үндэстэн дамнасан корпорацийн захирлууд, хөрөнгө оруулагчид тоож тойглож гүйгээд байгаа шалтгаан бол одоо манай гурав, Монгол хэмээх жинхнээсээ тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төрийн гурван “өндөр” нь учраас тэгж байгаа юм.
Ерөнхий сайд Амарт байгаагүй бүрэн эрх тэдэнд байна. Хэрэв манай гурван өндөр хөөрхий Амар сайд шиг их гүрний “банага” гуайнд амьдардаг бол хэн ч тэднийг тоохгүй, Москва, эсхүл Бээжинд очиж асуудлыг шийдэх байсан нь дамжиггүй. Монголчууд бид сүүлийн 26 жил үндэсний эрх чөлөөгөөрөө аархаж байгаа!
Гэтэл сүүлийн үед М.Энхболд нарын зүгээс гурван зууны тэртээх шиг “урвалт”-ын үнэр ханхлах боллоо. Энэ хүн Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж барьцаанд тавих гэж байгаа бололтой, урд хөршид.

Сэтгэгдэл үлдээх