Australia/Other

Австралийн эдийн засаг 25 жилийн дотор уналт гэдгийг мэдэлгүй явж иржээ

Ш.Самбуу 461 үзсэн5

      Австралийн Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 3.3 хувиар нэмэгдсэн нь хөгжиж буй орнуудын хувьд бараг л шилдэг үзүүлэлт юм. Тус улс 100 улирлын турш зогсонги байдал гэдгийг үзсэнгүй. Энэ үнэхээр том амжилт биш гэж үү. Австрали ийм амжилтыг яаж гаргаж чадав аа?

Австралийн статистикийн алба есдүгээр сарын 7-нд тус улсын ДНБ 2015 оны зургаадугаар сараас 2016 оны зургаадугаар сар хүртэл 3.3 хувиар нэмэгдсэн тухай зарлалаа. Энэ үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн шилдэг үзүүлэлт болсон юм. Үүнтэй зэрэгцээд хоёрдугаар улиралд 0.5 хувийн өсөлт гарсан ба ДНБ-ий өсөлт нийт 2.5 хувьд хүрсэн хэмээн The Economic Times сонинд өгүүлжээ.

      “Эдийн засгийн тасралтгүй өсөлтийг бид 25 жилийн турш харуулж чадлаа хэмээн албан ёсоор мэдэгдэж байна” гэж Австралийн сан хөмрөгийн тэргүүн Скотт Моррисон зарлав. Энэ нь 100 улирлын турш тус улс техникийн рецессийг (хоёр улирал дараалсан ДНБ-ий сөрөг эрчим) үзээгүйг хэлж байна. Ийм маягаар Австрали улс 103 улирлын турш (1982–2008 он хүртэл) техникийн уналтад ороогүй Нидерландын дээд амжилтыг эвдэх боломжтой болж байна.

Австралийн нөөцийн банк есдүгээр сарын 6-нд хуралдаж, бодлогын хүүгээ өмнөх 1.5 хувь гэсэн хэмжээнд үлдээсэн бөгөөд ойрын хэдэн сард буулгах төлөвгүй байна гэж “Capital Economics”-ийн Австралийн салбарын тэргүүн эдийн засагч Пол Дейлс мэдэгджээ. Гэхдээ хамгийн бага хэмжээтэй буюу нэг хувийн инфляцитай байгаа тул (17 жилийн хамгийн бага түвшин) 2017 оны эхээр бодлогын хүүг нэг хувь хүртэл буулгаж магадгүй хэмээн тэрбээр онцоллоо.

Австралийн удирдлагууд тогтвортой хөгжлийг, эсвэл инфляцийг дэмжих гэсэн хоёр сонголтод анхаарах шаардлагатайг “Commonwealth Bank” банкны ерөнхий эдийн засагч Майкл Блайт зөвлөв. Хэрэглээ дөнгөж 0.4 хувиар нэмэгдсэн нь австраличуудын цалин хөлсний өсөлт сул буйг харуулж буй учраас энэ талаар эрх баригчид бодох ёстой гэж шинжээчид үзэж байна хэмээн “Business Insider Australia” хэвлэл бичив.

Австрали өөрийн ололтдоо толгой эргэх хэрэггүйг Скотт Моррисон хэлсэн байна. Тэрбээр “Бидэнд сайжруулах зүйл бий. Бид өсөлтийн хувь бүрийн төлөө тэмцэлдсээр байна” гэж өгүүлэв.

Нидерландаас ялгаатай нь Австрали дэлхийн хоёр ноцтой хямралыг даван туулсан учраас амжилтаа бататгах үндэслэлтэй. Австралийн эдийн засаг нь голчлон үйлчилгээний салбарт тулгуурладаг ба энэ нь ДНБ-ий 70 хувийг эзэлдэг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, буудай, ноос, сүүн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын алт, төмрийн хүдэр, нүүрс, байгалийн хийн шахмал бүтээгдэхүүний экспорт энд чухал үүрэгтэй.

Бусад орнуудад дадал болоогүй эрдэнийн гэрэлт чимэд чулууны олборлолт ба худалдаа, мөн боловсролын экспорт зэрэг нь Австралийн ашгийн чухал хэсэг болдог.

Тус улсын 40 орчим их сургуулиудад суралцах хөлс нь АНУ ба Европын зардлаас 40 хувиар хямд бөгөөд чанараар дутахгүй. Австралийн дипломыг олон компани үнэлдэг. Тус тивд гадаад оюутнуудын урсгал 2000-аад оны эхээр Цагаачлалын хууль өөрчлөгдсөний дараа бага зэрэг буурсан юм. Харин 2011 оноос хойш сургалтын виз авах нь дахиад асуудал байхаа больжээ.

Ээдрээтэй ч гэсэн 2008 онд боловсролын ашиг нь ДНБ-д аялал жуулчлалаас давсан юм. Австралид жил тутам хагас сая гадаадын иргэд суралцдаг.

Харин гэрэлт чимэд чулууны олборлолт бага цар хүрээтэй ч ашигтай. Энэ чулууг экспортолсноор Австрали улс жилдээ 85 сая ам.долларын ашиг олдог. Энэ үнэт чулууны дэлхийн олборлолтын 95 хувь Австралид ноогддог.

Сэтгэгдэл (5)

  1. “Some really good content on this site, thankyou for contribution.”

    http://fiverr.com/eebest8

  2. Major thankies for the post.Much thanks again. Great.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

  3. Im grateful for the blog.Really looking forward to read more. Keep writing.

    https://life-insurance-law.com/

Сэтгэгдэл үлдээх