Other Voices

Ерөнхийлөгчийн сонгуульд зэрлэг, бүдүүлэг, хатуу догшин эрүүгийн эрх зүйн орчинтойгоо орохыг хүсч байгаа байдал

ikon.mn 923 үзсэн0

Хүний эрхийн хуульч М.Ичинноров:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн зовлон тарчлаан, нулимс үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг АН-ын засаглалын үед хийсэн.

Цагдаа, шүүхийнхэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан. Хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсантай энэ бол холбоотой л доо.

Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайжруулаад оруулж ирнэ гэж байгаа нь үнэндээ бол заль. Олон нийтийн эсэргүүцлээс айсан хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бол сайн алхам угаасаа биш. Хууран мэхэлсэн, дүр эсгэсэн үйлдэл.

Нэгэнт батлагдсан хуулийг хойшлуулах, буцаах, хүчингүй болгох Үндсэн хуулийн бус бусармаг алхмуудыг хийж байна. Үүнийг би цэвэр улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд зэрлэг, бүдүүлэг, хатуу догшин эрүүгийн эрх зүйн орчинтойгоо орохыг хүсч байгаа байдал юм.

Сэтгэгдэл үлдээх