Post

“Голсон юм голд”

Х.Хулан 1,875 үзсэн1

      Өмнөх парламентын гишүүн асан эмэгтэйчүүдийг сонгогчид мөн ч их гоочилдог байжээ. Мэдээж олны өмнө ил байхын хэрээр өөрийг нь элдэв асуудлаар гоочилно гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг “од” болон улстөрчдөөс шаарддаг нь гашуун үнэн.

Энэ зарчмаар явсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ. Тэрбээр МАХН-ын даргаа ёстой л цээжээрээ хамгаалсаар байж парламентын зөөлөн сэнтийд жагсаалтаар гулсаад орчихсон. Түүнийхээ ч хэрээр багагүй чичлүүлж, баалуулж байсан нь саяхан. Харин өдгөө гишүүн асан бүсгүйг одоогийн парламент дахь шинэ эмэгтэй гишүүдийн дэргэд шаг хийсэн улстөрч байж хэмээн халаглах хүн цөөнгүй болжээ. Тэр ч бүү хэл саяхан цахим ертөнцөд дуулиан болоод байсан эмэгтэй гишүүдийн хувцаслалтын шүүмжлэлд ч мань хүний нэр дурдагдаад авна билээ.

З.Баянсэлэнгийн хувьд байнга шахам дээл өмсдөг байсан бөгөөд шинэ эмэгтэй гишүүд брэндийн хувцаснаас илүү үндэсний хувцасаа өмссөн бол хэл амны бай болохгүй байсан юм хэмээх харамсал ч бий болсон. Нээрээ л “голсон юм голд” гэгчээр өмнөх парламентын бүсгүйчүүд үндэсний гоёл, дээлээ бишгүй олон сурталчилсан байх шүү. Бодох л асуудал.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх