Other Voices

Бүгд л “Сүү долоосон гөлөг шиг” дув дуугүй байгаа

Зууны мэдээ 1,038 үзсэн1

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар:

-Засгийн газар мэргэжлийн боловсон хүчний сонголт, түүний томилгоо гэдэг дээр том мухардалд оржээ. Яг одоо 60 тэрбумын томилгоо л явагдаж байна. Мөнгө өгсөн хүн МАН-д ажиллаж болдог, нэр дэвшинэ, улс төрд орж болдог. Улс орны эрх ашиг гэдэг зүйл байдаггүй гэдгийг өнгөрсөн сонгууль, томилгоо, өнөөгийн байдал нь харуулж байна. Энэ бүхнийг хараад МАН ард түмнийхээ төлөө ажиллана гэдэгт эргэлзээ бий боллоо. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн томилгоо мэтээс эхлээд хэзээ ч байж болохгүй зүйлс биеллээ олж байна. Зүгээр л МАН-ын даргыг спонсорлосон хүмүүс сайд, дарга, агентлагийн дарга гээд албан тушаалд очиж байна. Аливаа нам, хувь хүнд ёс зүй байх ёстой. МАН өөрийгөө боловсон хүчний бэлтгэл сайтай мундаг гэдэг. Нөгөө боловсон хүчин, мэдлэгтэй, зорилготой, өөрийн гэсэн бодолтой залуус нь хаана байна. Бүгд л “Сүү долоосон гөлөг шиг” дув дуугүй байгаа. Нөгөө оюунлаг залуучууд нь хаана байна вэ. Бүгд Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыгаа хараад байж байна. Аливаа зүйл толгойноосоо эхлэлтэй. Одоо байгаа тэргүүн нь болох Ж.Эрдэнэбат ОУВС-д толгойгоо мэдүүлэхэд бэлэн, өөрийн мэдэлгүй утсан хүүхэлдэй байснаас огцорсон нь дээр.

Сэтгэгдэл (1)

  1. Wohh just what I was looking for, appreciate it for posting.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх