Asia/Africa

GRI: Сирийн эдийн засгийг Орос, Хятад сэргээнэ

Politik.mn 839 үзсэн2

Таван жилийн дайнаар Сирийн эдийн засаг ихээхэн хэлмэгдэж байна. Тус орны дотоодын нийт бүтээгдэхүүн 50 хувиар унаад өнөөдрийн байдлаар 275 тэрбум ам.долларын хэмжээнд хүрчээ. Зарим районуудад өмнөхийн адил хүчирхийлэл газар аваад байна.

Хүн амын тоо 25 хувиар буурсан, хүн амын дүрвэлтийн улмаас эдийн засгийн идэвх суларсан, хөрөнгө гадагш урссан, дэд бүтэц ихээхэн сүйрсэн зэрэг олон хүчин зүйл энд үйлчилж байна. Үүний зэрэгцээ Сирийн бизнес-элит маргаашийн өдрийн итгэлгүй болжээ. Тэд өөрсдийн хөрөнгийг худалдаад хөрш орнуудад бүгэн сууж байна.

Энэ бүгд нь олон жилийн турш Сирийн эдийн засагт  нөлөөлсөөр байх ба хэрэв дайн өнөөдөр дууссан бол дайны өмнөх  түвшинд хүртэл 10-15 жил шаардагдах юм. Global Risk Insights (GRI) гэх судалгааны агентлагийн илтгэлд өгүүлснээр Орос, Хятад хоёр  Сирийн эдийн засгийг сэргээн босголцох ажээ.

Дайны төгсгөл харагдахгүй байгаагаас урт хугацааны эдийн засгийн зарлага нь бараг нэг их наяд доллар болон 2010 оны ДНБ-ээс нь 20 илүүтэй хөрөнгө хэрэгтэй болж магадгүй байна. Дайны үеэр хөдөө аж ахуй нь  маш хүчтэйгээр хэлмэгдлээ. Эвдэрч  сүйрсэн услах систем бусад дэд бүтэц, усан хангамж нь тасалдаж, ган гачигтай байгаа ньхадааний хүмүүсийг нүүдэлд оруулан худалдааны эргэлтийг эрс сулруулжээ. Сирийн улаан буудайн үйлдвэрлэл дайны өмнөх үеийнхээс 30 хувиар унан тус орныг импортын хамааралтай болголоо.

Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Саяхан томилогдсон ерөнхий сайд Имад Хамис засгийн газрын хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих хөдөлбөрийг хэрэгжүүлэн  гэрийн аж ахуйг явуулахад нь харанга гаргаж байна. Мөн зээлийг хөдөөгийн эмэгтэйчүүдэд олгож байна. Энэ бүгд нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүрэгтэй гэнэ.

Сирийн эдийн засгийн бас нэг чухал салбар нь нефтийн аж үйлдвэр юм. 2011 онд Сирийн өдрийн  нефть олборлолт нь 400 мянган баррель болж байсан юм. Нефтийн ордуудын  төлөөх тэмцэл нь олборлолтыг хоногийн 15-25 мянган баррель хүртэл буулгалаа. Гэхдээ олборлолтын ихэнхийг  жижиг зэвсэгт бүлэглэлийнхэн наймаалж байна. Сирийн арми холбоотнуудынхаа хамт нэн ялангуяа төвийн нутгийн ордуудыг хяналтдаа авахаар эрмэлзэж байгаа.

Хама мужийн зүүн хэсэгт Засгийн газрын хүчин Оросын бөмбөгдөлтийн тусламжтайгаар Саламиягаас  зүүн тийш нефтийн хоолойг хяналтаа долдугаар сард авсан байна. Махра, Язал зэрэг нефтийн ордууд, Шаерын хийн орд газруудад  арми нь Оросын онгоцны дэмжлэгтэйгээр  Исламын улс бүлэглэлийн дайчдыг устгасан байгаа. Энэ бүгд нь ойрын ирээдүйд нефтийн аж үйлдвжрийг сэргээх боломж гаргаад байна. Өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн Оросын  агаарын довтолгооны буянаар Сирийн Засгийн газрын хяналтын  районуудын байдал тогтворжиж, эдийн засгийг сэргээх боломжийг өгч байна. Энэ үйл ажиллагаанд нь Орос, Хятад хоёр чухал үүрэг гүйцэтгэх юм.

Орос Сири хоёрын эдийн засгийн хамтын ажиллагаа  хэдэн арван жилээр үргэлжилж байгаа. Оросын том корпорациуд дайн эхлээгүй байхад 20 тэрбум долларын гэрээг  байгуулсан байв. Тэр нь улам нэмэгдэх магадлалтай гэж  Moscow Times сонин мэдээлжээ.

Москвад Сирийн ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд зэрэг албан тушаалтнууд айлчлах үеэр Оросын “Газпром”, “Союзнефтегаз”, “ЛУКойл”, “Зарубежнефть” компаниуд Сирийн талтай хамтрах боломжийг ярилцсан байгаа. Стокгольм  дахь Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн мэдээгээр 2007 – 2010  онуудад Оросын Сирид худалдсан зэвсгийн наймаа 4,7 тэрбум доллар болсон байна.

Орос Сирийн мөнгийг 2012 оноос эхлэн хэвлэж илгээж байгаа юм. Үүнээс гадна Владимир Путин нэг тэрбум доллар зээлдүүлэн санхүүгийн сүйрлээс Сирийг авраад байгаа. Сирийн засгийн газрыг бэлэн мөнгөөр дэмжихээс гадна Сирийн армийг зэр зэвсгээр хангаж байна.

Оросоос гадна Сирийн эдийн засгийг сэргээхэд Хятад чухал үүрэгтэй байгаа. Сөргөлдөөний улмаас 2013 онд хятадын нефтийнхэн тэндээс явсан ч Хятадын нефтийн корпораци нь Syrian Petroleum Company,  Al-Furat Petroleum Company компаниудын хувьцааг атгаж байгаа. Хятадын Sinochem компани нь  нефтийн бусад салбаруудад хувь эзэмшдэг. Арванхоёрдугаар сард Хятад зургаан тэрбум доллар зээлдүүлсэн байгаа. Өмнө нь 10 тэрбумын гэрээнүүд байгуулсан байлаа. Сирийн засгийн газартай теле холбооны  Huawei  900 сая долларын гэрээ байгуулсан байна. Мөн Хятад Сирид зэр зэвсэг нийлүүлдэг.

Орос, Хятад хоёр Сирид бизнес сонирхлоо бэхжүүлэн дайнд сүйтсэн эдийн засгийг нь сэргээхэд гол үүрэг гүйцэтгэх баталгаатай болоод байна.

Сэтгэгдэл (2)

  1. I wanted to visit and allow you to know how really I valued discovering your website today. We would consider it a real honor to operate at my place of work and be able to utilize the tips discussed on your blog and also be a part of visitors’ feedback like this. Should a position of guest publisher become offered at your end, i highly recommend you let me know.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх