Asia/Africa

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр аймшиг зөгнөж байна

Ш.Самбуу 14,566 үзсэн1

      Хойд Солонгосын удирдагчид цөмийн хөтөлбөрөө шилдэг нь хэмээн магтаж, зэвсгээ хангинуулах харчигнуулах нь шинэ үзэгдэл биш. Харин Пхеньяны цөмийн цохилт хөрш орнууд, эсвэл АНУ-ын эх газарт хүрч чадах уу гэдэгт асуудалд эрдэмтэд хэрхэн хариулах бол. Цөмийн дөрөв, тав дахь туршилтаас болж Сөүл, Пхеньяны аль алиных нь зүгээс үнсэн товрог болгоно гэсэн аймшигт мэдэгдэл хийхэд хүргэв. Гэхдээ бид шинжлэх ухааны үүднээс энэ асуудлыг сайн мэдэх бил үү. Ким Чен Уны хэлсэн үгийг үл тооцвол түүний арми юу хийх чадвартай вэ. Хэзээ үүнийгээ хийх бол?

Цөмийн нөөц янз бүрийн нэгдлээс бүрддэг. Жишээлбэл, пуужинг цэнэглэх хошуу нь хангалттай жижиг байсан нөхцөлд л байгаа онохоос өмнө гэмтэхгүй. Харин пуужингийн хувьд том хэмжээтэй биш, хөдөлгөөнт, байгаа онохоос нь өмнө устгах боломжгүй байх ёстой. Тиймээс л шумбагч завь хэрэг болдог аж.

527-14660439801452131469_1927669_579786432168908_2155957055946469634_n

БИЕЛЭГДЭХЭЭС ХОЛ ТӨЛӨВЛӨГӨӨ

      Калифорни дахь Стэнфордын их сургуулийн профессор Зигфрид Хекер өмнө нь АНУ-ын Лос-Аламоссын үндэсний лабораторийг толгойлж байхдаа Хойд Солонгосын цөмийн объектод үе үе зочлон очдог байжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон цөмийн туршилтын дараа ийнхүү бичсэн байна. “Энэ жил хийсэн сүүлчийн хоёр туршилт амжилттай болсноос харвал БНАСАУ ойрын болон дундын тусгалтай пуужинг цэнэглэх чадвартай цөмийн хошууг боловсруулсан нь илт байна” гэжээ. “Эдгээрийн боломжийг тив алгасах баллистик пуужингийн зэвсэгтэй зүйрлэж болно. Харин АНУ-д, түүнээс цааш хүрч чадах цөмийн хошуугаар цэнэглэхэд хол байна. Ийм хошуу хийхэд дор хаяж 5-10 жил шаардагдана. Гэхдээ хөтөлбөрт саад учрахгүй бол биелэгдэх боломжтой” гэж нэмж бичжээ.

Өөрөөр хэлбэл, Хекер профес­­сорын үзэж байгаагаар бодит аюул бий болжээ. Өмнөд Солонгос, Япон, АНУ зэрэг улс БНАСАУ-ын зүгээс цөмийн дайралт болох боломжтой гэж үзэж байгааг тооцвол эрсдэл улам л нэмэгдэж байна гэсэн үг. Профессор Хекер түүнчлэн Хойд Солонгосын технологийн боломжууд “төрийн бус тоглогчид” болох алан хядагчдын гарт цөмийн зэвсэг орох магадлалыг нэмэгдүүлж болзошгүй гэдэгт санаа зовниж байна. “Хамгийн ихээр түгшээж байгаа асуудал нь саяхны цөмийн болон пуужингийн туршилтаар олсон амжилтдаа Пхеньян эрдэж, бүс нутгийн аюулгүй байдлыг үндсээр нь өөрчилж болзошгүй. БНАСАУ Өмнөд Солонгос, Япон, тэр битгий хэл АНУ-ын Номхон далай дахь зарим объектод цөмийн цохилт гүйцэтгэх магадлалтай. Энэ нь бүс нутгийн цэрэг дайны дүр зургийг улам хүндрүүлж байна” хэмээн Хекер мэдэгджээ. Үүнээс гадна Хекер “Тус улсын удирдагчид санхүүгийн хүнд нөхцөл байгаагаас болж задрах материал, цөмийн бусад хөрөнгөө төрийн бус тоглогчдод зарж болзошгүй гэдгийг тооцон үзэх ёстой” хэмээжээ.

1201603071457320201

ХОЙД СОЛОНГОС ХЭДЭН ЦЭНЭГЛЭГЧ ХОШУУТАЙ ВЭ

      Профессор Хекер 2010 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын цөмийн реакторыг удирддаг Йонбён дахь Цөмийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд очжээ. Тэрбээр тоног төхөөрөмж, уран, плутонийн нөөц зэрэг харсан зүйлдээ тулгуурлан Хойд Солонгос улсыг энэ оны эцэс гэхэд 20 орчим, цаашид жил бүр долоон бөмбөг хийх хэмжээний задрах материал бий гэж тооцоолсон байна. Цөмийн нөөцийн үр дүнг гаргах хамгийн чухал бас нэг асуудал бол пуужингаа хөөргөхөөс өмнө устгуулахгүйн тулд чанд нуух юм. Тиймээс ч шумбагч завинаас хөөргөж буй пуужингийн туршилт Хойд Солонгосын дайснуудыг хамгийн ихээр түгшээж байна. “Хойд Солонгосын хамгийн сүүлд хийсэн баллистик пуужингийн туршилтыг шумбагч завинаас хөөргөж, амжилт гаргасан нь тус хөтөлбөр тооцоолж байснаас ч хурдан хөгжиж буйг илтгэж байна. Гэхдээ энэ нь бүх зүйл ирэх долоо хоногт, ирэх сард, эсвэл ирэх онд бэлэн болно гэсэн үг биш. Хойд Солонгосын зүгээс шумбагч завинаас баллистик пуужин хөөргөх арга барил, туршилт нь 2018 оны хоёр дахь хагасаас хэтрэхгүй дайны бэлэн байдал зарлахад ойртсоныг харуулж байна” хэмээн Аэро сансрын инженерчлэлийн салбар дахь мэргэжилтэн Жон Шиллинг мэдэгджээ.

Хойд Солонгос улс газраас ч пуужин хөөргөсөн нь амжилттай болсон юм. Тэд энэ онд туршилт хийсэн нь тусгалын хувьд харьцангуй нэмэгджээ. Зур­­­гаа­дуг­­аар сард Пхе­­­нь­­яны хөөр­­­­­гөсөн пуу­­жин 1000 км-т хүрчээ. Цэргийнхэн уг пуужингаар Японыг онохгүйн тулд өндөрт хөөргөсөн гэдэг. Гэсэн хэдий ч Калифорнийн Миддлбери дэх олон улсын судалгааны хүрээлэнгийн ажилтан Жеффри Льюис тусгалыг нь тэмдэглэж авчээ. Тэрбээр “Пуужинг төгс боловсруулсан нь илт байна. Хэрвээ зөв өнцгөөр хөөргөсөн бол зайндаа бүрэн очихоор байсан” хэмээн тэмдэглэсэн байна. Цөмийн цэнэгт хошуу асар хурдтайгаар агаар мандлын дээд давхаргыг нэвтэрч байгаа оноход пуужингийн толгой хэсэгт дулааны хамгаалалттай материал түрхэх хэрэгтэй. Хойд Солонгосын зүгээс ч ийм аргыг боловсруулсан гэж мэдэгддэг. Ерөнхийдөө шинжлэх ухааны үүднээс үзвэл Пхеньян цөмийн тулааныг бүс нутагтаа яг одоо хийх чадвартай. Гэхдээ АНУ зэрэг холын байг онох яагаа ч үгүй байгаа гэнэ. Хэдий тийм боловч БНАСАУ-ын зүгээс энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд 2020 онд юм уу түүнээс хойш холын байг онох чадвартай болж мэдэх аж.

Сэтгэгдэл (1)

  1. To follow up on the update of this theme on your web page and want to let you know just how much I loved the time you took to put together this handy post. Inside the post, you spoke regarding how to definitely handle this concern with all comfort. It would be my pleasure to accumulate some more suggestions from your website and come as much as offer people what I have learned from you. Thanks for your usual wonderful effort.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх