Post

Удам харсан томилгоо

О.Туяа 23,485 үзсэн1

Өнгөрсөн долдугаар сарын 30-нд буюу наадмын дараахан Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бүрдүүлж байх үеэр нэгэн томилгоо хийгдсэн нь Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон явдал байлаа. Энэ байгууллагын даргаар А.Ариунзаяа хэмээх бүсгүй томилогдсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин гэдгээр нь хүмүүс мэддэг аж.
П.Жасрай гуай Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийг төгссөн бөгөөд 1967-1970 онд мэргэжлийнхээ дагуу тэр үеийн Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байсан түүх бий. Тэгвэл олон жилийн дараа түүний зээ охин А.Ариунзаяа одоогийн Үндэсний статистикийн хороонд даргаар томилогдсон нь тохиолдол биш гэдэг нь тодорхой билээ. Тэрээр 2013 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар сонгогдон ажиллаж байсан намын идэвхитэй гишүүдийн нэг юм.
Ер нь л манай Ардын намынхан боловсон хүчин сайтай гэдэг нэрнээсээ давсан гэдгээ батлаад байх шиг. Боловсон хүчин нь хэтийдээд удам хараад ч зогсохгүй нөлөө бүхий улстөрчдийнхөө хүү, хүүхэн, эхнэрийн үеэл гээд хуйгаар нь ажилтай, албатай болгож байгаа аж.
Тэгэхээр энэ томилгоог удам харсан, дамжсан томилгоо гээд нэрлэчихэд буруудах зүйлгүй биз ээ.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to tell you that I am just very new to blogs and certainly liked this website. Almost certainly I’m planning to bookmark your site . You absolutely have great well written articles. Bless you for sharing with us your website.

Сэтгэгдэл үлдээх