Халаа, сэлгээ

МАН баялгийн үүцүүдийг гартаа оруулж байна

Politik.mn 2,862 үзсэн2

Томилгоо, халаа сэлгээ, томилгоо. Төрийн эрх авсан МАН чимээ анир багатай ч зугуухан, эрчимтэйгээр томилгоо явуулсаар байна. Монгол Улсын баялгийн үүц болсон Оюутолгойн орд газар дээр Рио Тинтотой хамтран ажиллах эрх бүхий төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар Б.Мөнхбаатарыг томилсон байна.  “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар 1990-ээд оны эхээр өмч хувьчлалыг эхлүүлж  асан гол хүмүүсийн нэг Да.Ганболд ажиллаж байсан бөгөөд МАН засгийн эрхийг авснаар ийнхүү улс төрийн хүрээнийхний ярьдгаар “лааз өшиглөж” байгаа нь энэ.

Б.Мөнхбаатарын хувьд Т.Билэгтийн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан, улмаар МАН 2008 онд засаг барьж байхад БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч даргаар ажиллаж байгаад 2009 оноос тухайн үед нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярыг бараадаж Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогчоор нь ажилласан туршлагатай аж.

Г.Мөнхбаярын баг Э.Бат-Үүлийн багт ялагдсаны дараа ажлаа өгсөн бөгөөд парламентын спикер болсон МАН-ын дарга  М.Энхболдын “хотын фракц” гэгдэх улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг нь тодорхой. Тиймээс ч МАН дахин М.Энхболдын удирдлага дор улс төрийн тавцанд товойж гарсан өнөө цагт Монгол Улсын онц чухал цэгт даргаар томилогдож байна.

Дашрамд дурдахад “Эрдэнэс Оюутолгой” ХХкомпани нь “Эрдэнэс Монгол” компанийн охин компани. Тэгвэл энэ сарын 02-нд “Эрдэнэс Монгол”-ын бас нэгэн охин компани болох төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар Д.Ариунболд томилогдсон юм. Түүний өмнө ч Эрдэнэтийн захирлаар Г.Мөнхбаярыг томилж байгаа тухай мэдээлэл цацагдаж олныг шуугиулж байгаад намдсан ба дуулианы эзэн Г.Мөнхбаяр нь Засгийн газарт сайдаар очсон юм. Тэгвэл эрх баригчид баялгийн үүцүүд дээрээ ээлж дараалан өөрсдийн итгэлтэй хүмүүсээ томилсоор байгаа нь энэ юм. Энэ удаа “Эрдэнэс Оюутолгой”-н захирлыг сольж байна, одоогоор толгой компанийнх нь захирал Б.Бямбасайхан л албан тушаалдаа тэсэж үлдээд байгаа юм.  Ингээд “Эрдэнэс Оюутолгой” компанийн шинэ, хуучин дарга нарын ажлын туршлага, боловсролын байдлыг хүргэж байна.


halaa-selgee-namtar-copy

Сэтгэгдэл (2)

  1. Yeah bookmaking this wasn’t a risky conclusion great post!

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх