Asia/Africa

III Ким “дэлбэрэх” араншингаа харууллаа

Ш.Самбуу 2,587 үзсэн1

      Хойд Солонгос үүсгэн байгуулагдсаны 68 жилийн ойгоор буюу есдүгээр сарын 9-ны баасан гарагт Пхеньян цөмийн туршилтаа хийлээ.

Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн тараасан Цөмийн зэвсгийн хүрээлэнгийнх нь мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Стратегийн баллистик пуужинд байрлуулах стандартын цөмийн цэнэгийн хэмжээ үзүүлэлтийн талаар мэдээлэх үүднээс уг туршилтыг хийлээ гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

“Цөмийн цэнэгийн туршилтын дэлбэрэлт нь СХНам ба ард түмний хатуу эр зоригийг харуулан, өдөөн хатгалга хийсэн дайснуудын эсрэг хариу өгөхөд бэлэн буйг илтгэж байна” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ нь Ким Чен Уны дэглэмийн сүүлийн үед хийж байгаа цөмийн зэвсгийн тав дахь туршилт болж байна. Одоо БНАСАУ нь Цөмийн туршилтыг хориглосон бүх нийтийн гэрээг зөрчсөн учраас хориг арга хэмжээнд байгаа юм.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хойд хөршийнхөө цөмийн туршилтын хүчийг 10 килотонн гэж үнэлж байна. Хэрэв энэ нь батлагдвал шинэ туршилт БНАСАУ-ын түүхэнд хамгийн том нь болох юм. Мөргөлдөөн гарсан тохилдолд Хойд Солонгосын цөмийн цохилтын гол бай нь Өмнөд Солонгос, Япон, цохилтын тусгалд байгаа АНУ-ын цэргийнхэн болох юм.

Мэргэжилтнүүд Хойд Солонгосын цөмийн зэвсгийг 10-20 цэнэг гэж тооцож байгаа. Гэхдээ тэр нь тийм тооны цэнэг бэлэн биш гэсэн үг. Цэнэг зөөгчдөд тааруулан цэнэгийг бүтээх ёстой. Энэ зорилгоор л сүүлийн туршилтыг хийжээ.

Одоо юу болж буйг ойлгохын тулд өнгөрснөө сайтар харах ёстой. Хойд Солонгосын бодит түүхийг тэр болгон сонирхоод байдаггүй. Үүний улмаас олон янзын таамаг гарсан. Тэдний пуужин, цөмийн зэвсгийг бүтээгчдийг ЗХУ хөл дээр нь босгосон гэж ярьдаг юм. Гэхдээ яг ч тийм биш. Хэдийгээр I Ким Сталины зөвшөөрлөөр 1950 онд Өмнөд Солонгос руу довтолсон ч Хойд Солонгосыг шинэ зэвсэгтэй болгох хүсэл Зөвлөлтөд байгаагүй. Ким Ир Сен бол сталины үеийн жинхэнэ нэрийн цогцос байсан ба өөршөөлгүй, шийдвэртэй тэр ямар ч үнээр хамаагүй Өмнөд Солонгосыг ялах байнгын бэлтгэлд байлаа.

Зөвлөлтийн хувьд америкчууд Солонгосын эхний дайнаар Кимд цөмийн цохилт өгч бас дээр нь урьдчилан сануулах үүднээс Хятад, Зөвлөлтийг атомын бөмбөгөөр бөмбөгдөх хүсэлтэй байсан нь нууц биш байсан. Хрущёв ба түүний залгамжлагч нар нутгийн жижиг солонгос удирдагчаас болон дэлхийн III дайны гал дээр керосин асгах гээгүй л дээ. 45 км-аас хол нисэх пуужинг тэдэнд өгөөгүй иржээ.

Йонбенд Зөвлөлтийн тусламжтайгаар босгосон ИРТ-2000 цөмийн тогоо эхнээсээ зэвсгийн плутони боловсруулах хүчин чадалгүй байлаа. Зөвлөлт Солонгосын хойгт энх тайвныг нөлөөгөөрөө уяж, барихыг оролдсон ч Кимийн овгийнхон Москвагийн хязгаарлалтыг тойрохоор шийдсэн байв. Тэд өөрийн нисэгч нарыг МиГ-21 онгоцоор байлдуулахаар Египетэд илгээн Израилийн өөрийгөө хамгаалах армийнхантай байлдуулав. Хариуд нь тэд Зөвлөлтөөс нийлүүлэгдсэн, барууныхны “Скад” гэж нэрлэсэн Р-17 пуужинг Египетээс 1979 онд гуйн авчээ. Шингэн түлшний Р-17 пуужин энгийн байв. Нүүрс ус төрөгчийн түлш шахагдсан төмөр цилиндер л гэсэн үг. Долоон жил оролдсоны эцэст тэд түүнийг хуулан өөрчлөн бүтээв. Дараа нь тэдний аз болоход Иран-Иракийн дайн эхлэн тэдэнд тус болов. Шашинаасаа болоод Зөвлөлтөөс тусламж гуйгаагүй Иран Хойд Солонгост хандан шинэ зэвсгээр туслахыг гуйжээ. Ираны нефтийн доллар солонгосчуудад багагүй тус болсон юм. Иранчуудын хүсэлтээр тэд “Хвансон-5” пуужингаа сайжруулан тусгалыг нь 340 – 490 километр (“Хвансон-6”) болгов. Өнөөдөр ч тэдний холбоо хэвээр. Солонгосын пуужинг тэд хуулан бүтээгээд “Хвасон-6” пуужинг нь “Шахаб-2” нэртэйгээр гаргаж эхэлжээ. Иранаар дамжуулан тэд Йементай холбоо тогтоон тэндээс “Скад” пуужинг 2001 оноос эхлэн экспортлож байна. Йеменчууд нь Солонгосын Р-17 пуужингийн хувилбарын Ираны хуулбарыг өөрсдөө хийгээд хаяа хаяа түүгээр Саудын Арабыг буудаж байна.

Цөмийн зэвсэгийн хувьд мөн л адилхан түүхтэй. ИТР-2000 цөмийн тогоон дээр ажиллаж дадлагажсан солонгосчууд цөмийн материалаараа мэргэжлийн номыг сонгосон байна. Жараад оны үеэр АНУ-д “Н улсын туршилт” гэсэн нэгэн туршилт явуулан дөнгөж төгсгөсөн гурван физикчид ердийн номын санг ашиглан цөмийн бөмбөг бүтээх даалгавар өгчээ. Дөнгөж гурван хүн жил зарцуулаад нэлээдгүй нарийн цөмийн бөмбөгийн төслийг хийсэн байв. Түүнийг үйлдвэрлэх зардал нь зарлага багатай байжээ. Үүнээс хийх дүгнэлт нь ямар ч орон өчигдрийн гурван оюутны тусламжтайгаар цөмийн бөмбөгтэй болж чадах юм. Боловсролгүй, бусдын гарыг харсан эсвэл залхуу хүмүүст л цөмийн бөмбөг байхгүй нь тэр туршилтаар тогтоогдов.

Харин Хойд Солонгост бол өөр хэрэг. Ерээд онуудад Зөвлөлт задран бутраад хуучин холбоотнуудаа хянаж чадахаа болив. Үүнээс үүдэн Сирийн том Ассад Зөвлөлтийн Р-27 пуужинг судлан үзэхэд нь зориулан Хойд Солонгост өгчээ. Энэ пуужингийн их бие нь хөнгөн хайлшийн материал, түлш нь диметигидразин бөгөөд тусгал нь 2500 километр байлаа. Мөн тэдний тагнуул туршуул хуучин Зөвлөлтөөр хэсэн материал цуглуулж байлаа.

Ираны дараа солонгосчууд шинэ түншүүдийг хайж байлаа. Хойд Солонгос ураны хагас бүтээгдэхүүн болох гексафторидыг Пакистанд нийлүүлж байсан нь 2004 онд тодорхой болсон юм. Ихээхэн хэмжээгээр нийлүүлсэн учир зарим хэсгийг нь Пакистан Ливид худалджээ. Өөрсдөд нь хангалттай л байж дээ. Хариуд нь пакистанаас зэвсгийн зураг төслийг авч ураны баяжуулалттай нь танилцсан байв.

Пхеньян цөмийн анхны туршилтыг 2006 онд хийсэнд Өмнөд Солонгосын телевиз л алмайрсан байх. Тэд чинь хагас өлсгөлөн хөршүүдийнхээ тухай л үзэгч нартаа ярьж ирсэн юм. Өмнөдийн үзэл суртлын энэ явцуу хүрээ нь пуужин, цөмийн зэвсэг бүтээсэнтэй нь төдийлөн нийлж өгөхгүй байгаа юм.

1950 онд I Ким дайн өдөөсөн бол одоо III Ким өвөөгийн замаар явбал өөдлөхгүй гэдгээ мэдэж байгаа. Тиймээс л энэ овгийнхон байнгын айдаст байгаа. Каддафи, Хусейн нарын АНУ-тай шөргөөлцсөн дарангуйлагчид хэрхэн төгссөнийг энэ залуу сайн мэднэ. Чи бөмбөгтэй болно эсвэл чамайг дүүжлүүр хүлээнэ.

Нэг шинэхэн жишээ, 1994 онд Вашингтон Солонгост урдчилсан цохилт өгөхөөр шийдээд тооцоолж үзжээ. Америкийн цэргийнхний мэдээгээр, хойгт хүч нэмэгдүүлэх агшинд Хойд Солонгос цохилт хийж, Америкийн 37 мянган цэргийнхнийг дайран орж ирнэ. Дараа нь тэдний эзэлсэн нутгийг эргүүлэн эзлэх зэргээр Америкийн хохирол 100 мянган цэрэг болж дайны зардал нь 100 тэрбум доллар болно гэж тооцон үзээд Билл Клинтон шийдвэрээсээ татгалзсан байв. АНУ-д айдас байгаагаас л Хойд Солонгос оршин тогтнож байгаа юм.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх