Asia/Africa

Бидний мэдэхгүй Бразил

Э.Мөнхзаяа 807 үзсэн1

      Бразилийн паспортыг хар зах дээр их эрэлтэй гэж ярих юм. Арьсны өнгөөс үл хамааран ”Бразили үндэстний царай” хүн бүрт л таарна гэх. Энэ түүх худал байсан ч үнэнд ойрхон.

Үнэн хэрэгтээ Бразилийн нутаг дээр янз бүрийн үндэстэн ястан их холилдсон гэдэг. Автохтоны индиануудаас эхлээд колончлогч португаличууд, XVI-XIX зуунуудад тийш нь авчирсан африкчууд, XIX зууны сүүлчээр боолчлолыг халсаны дараа сайн дураараа кофены талбайд ажиллахаар ирцгээсэн италичууд, 1908 оноос хойш тус улс руу зүглэсэн япончууд гээд л энд үзэгдээгүй ястан ховор. Энэ бүгд холилдож нийлсэн гэж ярих дуртай бразиличуудын үндэсний олон хэв маягийн гол багана нь болдог. Гэхдээ л эдгээрийг нэгтгэсэн соёл иргэншлэлийн гол нь энэ асар том орны португали хэл юм.

Тус орны нутаг дэвсгэрт 1500 он гэхэд 2-6 сая индианчууд амьдарч байсан гэж тооцогддог. Одоо тэдний тоо 300 мянга орчим

Бразилид хэзээ нэгэн цагт амьдарч байсан 1000 омгоос өнөөдөр 200 л үлджээ. Тэдний түүхийг угсаатан судлаач Клод Леви-Строссийн ”Халуун орны гуниг” гэх алдартай номонд өгүүлсэн байгаа. Омог тус бүр өөрийн уламжлал, шүтлэгтэй. Тэднээс томоохонд нь нутгийн баруун хойд хэсгийн тикуна, Амозоны зүүн хойд нутгийн яномами, төв ба баруун нутгийн гуарани омгийнхон ордог.

artleo-com-477231

Бразилийн нутагт XVI-XIX зуунуудад Африкаас 3,6 сая орчим боол авчирчээ

Салвадорыг “Бразилийн Ямайка” гэж нэрлээд байдаг нь зүгээр нэг хэрэг биш. Түүний хамгийн жуулчлалын дүүрэг гэгдэх Пелоуринью өөрийн тэрслүү амьдралаараа л байхыг хичээнэ. Колонийн үеийн байр сууцыг бэлэг дурсгалын дэлгүүр, зургийн музей зэрэгт өгсөн ч тэдний дунд “өөрсдийнх нь” янз бүрийн байгууламжууд чихэлдээд л орж ирсэн байгаа.

Хэзээ хаана уг оронд хөдөө аж ахуй давамгайлж байлаа. Одоо бразиличуудын 70 хувь нь хотуудад амьдардаг

Өөрсдөө “ид шидийн хот” гэдэг Рио бразиличуудын зүрх сэтгэлд онцгой байраа эзэлсэн байгаа бол түүний оршин суугчид кариока нарын хувьд тэр нь нээлттэй, үзэсгэлэнтэй, хөгжөөнтөй, романтик гэсэн онцгой сэтгэл зүй юм. Тэд албаны ёс зүйг үзэхгүй, дуртай цагтаа хайрын адал явдалд ороход бэлэн байдаг ажээ.

Албан ёсны найман баяраас гадна бразилчуудад үй түмэн багт наадам цэнгээн байдаг

Хоёрдугаар сарын багт наадмын дараа зургадугаар сарын “Бумба-меу-бой” гэх Амозоны Паринтинсе хотод хоёр дахь том багт наадамтай.Хэдэн арван мянган хүмүүс ер бусын ардын бүжиг цэнгээн, галын наадам үзэхээр тийшээ явна.

Тус орны 5564 хотын засаг захиргааны 33 хувь орчим нь тэдний нутаг дэвсгэрт ядуусийн хороолол-фавела байдаг гэж хэлдэг

Зуун мянгаас дээш хүн амтай хотуудад энэ үзүүлэлт өндөр. Албан бусаар хотуудын 84 хувийг ядуусийн хороолол эзэлдэг аж. Рио, Сан-Паулу хоёр том хот үүгээрээ “алдартай. Амьдралын нөхцөл байдал хүнд ч хотын тэр хэсгээс л самба бүжгийн сургуулиудын үндэс бүрэлдэнэ.

%d0%b8%d0%bd%d1%82%d0%b5%d1%80%d0%b5%d1%81%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%ba%d1%82%d1%8b-%d0%be-%d0%b1%d1%80%d0%b0%d0%b7%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b8-620x350

Амозоны сельве-д дэлхийд байгаа ургамал, амьтны 20 хувь нь байдаг

Бразилийн байгалийн баялаг нь алдар цуутай. Гэхдээ түүнийг ашиглах нь зөөлнөөр хэлбэл ашиггүй. Амозоны сав газрын чийглэг ой устаж байгаа нь үүний том жишээ. Гэхдээ л уг мөрөн өмнөхийн адил дэлхийн цэнгэг усны томоохон нөөц хэвээр байгаа.

Өнөөдөр Бразилийн хүн амын 56,5 хувь нь цагаан арьстан, 33,2 хувь нь эрлийзүүд, 9,6 хувь нь хар арьстан, 0,7 хувь нь шар арьстан ба 0,1 хувь нь индианчууд юм

Бразилид суурьшсан европ­чуудын дунд португаличууд давамгайлдаг. Тэдний араас италичууд, испани­­чууд ба немцүүд явж байгаа. Герман­чууд л өөрс­­­дийн уламжлалт байр байшинг барин тэнд эрс тэс зураглалыг үүсгэснээс гадна өдгөө хамгийн алдартай ундаа болсон шар айргаа энд авчран тараажээ. Жизель Бундхен мэтийн супер моделиудаас эхлээд Бразилийн гоо бүсгүйчүүдийг немцүүдээс л “олдог” гэнэ.

Хүн амын тооллогоор тэдний 74 нь өөрсдийгөө католик сүсэгтэн гэдэг боловч кандомблегийн шүтээнийг хослуулахад нь зарим нь оролцдог

Бурхан-Оришад энэ ёслол хамаатай ба онгод нь орсон цагт л бурхантайгаа нийллээ гэж кандомбле омгийнхон үздэг ажээ.

Копакабаны наранд шар­лагийн элсэн талбайн урт нь 4 км гаруй

Рио хотын хамгийн нэртэй зам нь болох Аvenida Atl´antica буюу Атлантын өргөн чөлөө Копакабаны наранд шарлагийн элсэн эргийн дагуу үргэлжилнэ. Ер нь ийм гудамжнууд Бразилийн эргийн дагуух хотуудад бий. Бүгд л адилхан үүрэгтэй. Ердийн өдрүүдэд тэнд спортын тэмцээн, зугаалга хийгдэнэ. Баяраар янз бүрийн жагсаал багт наадам явагдана.

Баяртай Бразил! Adeus, Brasil!

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх