Post

Ажлаас халагдагсад, шинээр томилогдогсдын тухай мэдээлэл хүлээн авна

Politik.mn 3,401 үзсэн9

 

      Уг нь Монгол Улсад Төрийн албаны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Төрийн албаны зөвлөл гээч бүтэц бий. Даанч батлагдсан цагаасаа хууль нь хэрэгждэггүй,  байгуулагдсан цагаасаа Зөвлөл нь эрх баригч намуудад үйлчилсээр байгаа үгүй нь мэдэгдэхээ аль хэдийн больчихжээ.

Өнгөрсөн 6 дугаар сард болсон парламентын сонгуулийн дараа 4 жил төрийн алба хашсан Ардчилсан намын угшилтай алба хаагчдыг сэм халах ажиллагаа ягуухан хэрэгжиж, өдөр бүр аль нэг яам, агентлаг, байгууллагад хэн нэгэн ажлаа алдаж, оронд нь эрх баригчдын утсан хүүхэлдэйнүүд ор залгах операци тасралтгүй үргэлжилсээр байгаа дуулдана.

Хамгийн харамсалтай нь ихэнх халаа сэлгээ, томилгоо ил тод биш, ямар ч мэдээлэлгүй хийгдэж байгаа нь  МАН-ын удирдлагын далд нууц чиглэлтэй холбоотой ажээ. МАН-ын том дарга нар халаа сэлгээ, шинэ томилгоог зогсоо зайгүй хийж байгаа ч гадагш аль болох мэдээлэхгүй байхыг албатууддаа үүрэгдэж байгаа юм байна.

Энэ нөхцөлд манай сайт том, жижиг аливаа байгууллагаас хэн хэзээ халагдаж, оронд нь ямархуу чадвартай хэн гээч томилогдож байгаа тухай мэдээллийг politik.mn@gmail.com хаягаар хүлээн авч тогтмол нийтэлж байхаар төлөвлөж байна.  Иймд эрхэм уншигчид таны эргэн тойронд хэн халагдаж, хэн дэвшин ирж хэрхэн бужигнуулж байгаа талаар мэдээлэл ирүүлж байна уу. Манайх мэдээллийн эх сурвалжаа нууцлах ба баталгаатай мэдээллийг уншигчдадаа тогтмол хүргэх болно.

www.politik.mn

Сэтгэгдэл үлдээх