Asia/Africa

Нигери улс уул уурхайдаа ихээхэн хөрөнгө оруулалт татаж байна

Politik.mn 2,910 үзсэн1

Нигери долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татан уул уурхайн салбар болон ган хайлуулах аж үйлдвэрийн хөгжилд зориулах эрмэлзэлтэй байгаа ба ойрын 10 жилд алт олборлолт, төмрийн хүдрийн олборлолт зэргийг хөгжүүлэх гэнэ. Тэр нь нефтиэс бүрэн хамааралтай эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд тустай болно. Засгийн газрын тэргүүн чиглэлийн нэг нь оны хэрэглээ нь 6.8 сая тонны хэмжээтэй болд төмрийн эрэлтийг дотооддоо хангах явдал ажээ. Өнөөдрийн байдлаар  эрэлтээсээ гуравны нэгээр бага төмрийн хэрэгцээг голчлон хар төмрийн хаягдлыг хайлуулан гаргаж байгаа хэмээн Нигерийн Уул, уурхайн сайд Кайоде Файеми өгүүлж байна.

“Уул, уурхайн салбарын хөгжлийг дэмжихэд ойролцоогоор таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж Файеми мэдэгдлээ. Ирэх 2-3 жилд бид төмрийн хүдэр, цайр, тугалага, битум, никель, чулуун нүүрс, алтны олборлолтыг ноцтойгоор нэмэгдүүлэх болно” гэж сайд хэлснийг Bloomberg агентлаг дамжууллаа. Нигерийн уул, уурхайн салбарт хөрөнгө оруулах асуудлыг Лагосын Multiverse Mining & Exploration Plc ба Австралийн Kogi Iron Ltd зэрэг том компаниуд судалж байна.

Уул, уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх нь Африкийн нефть олборлогч том орны эдийн засгийн хөгжлийн өргөн цар хүрээтэй страгегийн нэг хэсэг юм. Тус орны ашгийн 70 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг нефть бүрдүүлдэг гэж сайд хэлсэн юм.

Хоёр жилийн өмнө баррель нь 100 доллараас дээш байсан нефтийн үнэ одоо 50 доллараас доош ортол буурсан байгаа. Нигер голын цутгалан дахь нефтийн ордуудад хийж байгаа террористуудын довтолгоон тус орны хар алтны олборлолтыг буулгасан зэрэг нь улсын сан хөмрөгт нь хүчтэй сөрөг нөлөөг үзүүлсэн байна.

Уул уурхайн шинэ хуульд, хөрөнгө оруулалтыг татах үүднээс уулын баяжуулах үйлдвэрийг гадаадынханд бүрэн эзэмшүүлэх зэргийн цуврал заалтуудыг суулган өгсөн байна.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх