Asia/Africa

Шинзо Абэ Төв Азийн орнуудад мөнгөн бороо оруулж байна

Н.Төгсмандал 750 үзсэн12

Өнгөрсөн 22-ны өдөр манай улсад айлчлаад мордсон Японы ерөнхий сайдын Төв Азийн таван орноор хийх өндөр дээд хэмжээний айлчлал үргэлжилсээр байна. Түүний айлчлалын хүрээнд Төв Азийн орнуудад асар их хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээнүүд шил шилээ даран зурагдсаар байна. Тиймээс ч хэвлэлүүдээр Шинзо Абэ Орос болон Хятадын эдийн засгийн нөлөөлөл хүчтэй байгаа бүс нутагт байр сууриа бэхжүүлэх зорилгоор “мөнгөн бороо” оруулж байна хэмээн бичиж байна. Ингээд айлчлалын өмнө болон одоо олон улсын, Японы хэвлэлүүдээр нийтлэгдэж байгаа мэдээллүүдээс сонирхол татсаныг доорхи байдлаар иш татан авлаа.


Nikkei. Есдүгээр сарын 17.

Айлчлал Туркменстаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовтой уулзсанаар эхэлнэ

…Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 22-ноос 28-ны хооронд Төв Азийн таван оронд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлал 22-нд Туркменстанаас эхэлж Тажикстан, Укбекстан, Киргизстан, Казахстанаар үргэлжлэх юм. Эдгээр таван орон нь бүгд хуучин ЗХУ-ын харьяанд байсан ба одоо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад хамаардаг улсууд юм. Байгалийн асар их нөөц баялаг ихтэй тул ОХУ, болон БНХАУ-ын зүгээс энэхүү бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Тиймээс Японы хувьд хаалттай шахам байдаг энэ бүс нутагт эдийн засгийн бодлого явуулахыг Шинзо Абэ ихэд эрмэлзэж байгаа аж. Тажикстан, Киргизстан, Казахстан гурав нь ОХУ, БНХАУ-ын хамтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 1996 онд байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Туркменстан болон Узбекстан нь энэхүү олон улсын байгууллагын гишүүн орон болохоор идэвхтэй эрмэлзэж байгаа…


CaptureNikkei Asia Review. Аравдугаар сарын 22

Айлчлал хэдийнэ товлогдсон байсан ч Абэ Монголын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авчээ

…Есдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд оролцож байх үеэрээ Төв Азийн таван оронд хийх айлчлалдаа Монголыг оруулж саатан морилох хүсэлтийг Японы элчин сайдаар дамжуулан Шинзо Абэд тавьжээ. Энэ үед Шинзо Абэгийн Төв Азийн таван улсад хийх айлчлалын бүх зогсоол хэдийнэ товлогдсон байсан ч тэрээр Монголын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь энэ. Гэхдээ Төв Азийн таван оронд айлчилна хэмээх нэршлээ өөрчилсөнгүй, Монгол болон Төв Азийн таван орон хэмээн бяцхан өөрчлөлт оруулжээ. Ингээд богино хугацааны айлчлалыг Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хийжээ…


n-turkemenistan-a-20151024-870x580“NHK World”. Аравдугаар сарын 22.

Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзлаа

Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол болон Төв Азийн таван орноор хийх албан ёсны айлчлал эхэллээ. Тэрээр байгалийн нөөц баялаг ихтэй Төв Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах зорилго бүхий өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр өнөөдөр өглөө Японы улсын засгийн газрын тусгай үүргийн онгоцоор хөөрсөн юм. Дөнгөж саяхан Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзлаа. Манай ерөнхий сайдын айлчлал ийнхүү Монголоос эхэлж Туркменстан, Тажикстан, Укбекстан, Киргиз, Казахстаны төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж чухал яриа хэлэлцээрүүдийг хийх юм.


Asahi Shimbun. Аравдугаар сарын 22.

Тэд өөр зүйлийг хүсэж байгаа…

Шинзо Абэ Токиогийн Ханедагийн нисэх онгоцны буудлаас Төв Азийн орнуудад айлчлал хийхээр мордохын өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрээр энэ үеэрээ “Монгол бол манай улсын хамгийн чухал түнш орнуудын нэг. Тиймээс Засгийн газрын түвшинд олон удаагийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлэхийг зорьж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн бусад орнуудын тухайд “Төв Азийн орнууд нь зүүн болон баруунтай холбогдох стратегийн маш чухал бүс нутаг юм. Эдгээр улс орнууд эдүгээг хүртэл байгалийн баялгаас хамааралтай эдийн засагтай байж ирсэн ч, одоо өөр зүйлийг хүсэж байгаа. Тиймээс үүнд Япон улсын гүйцэтгэх үүрэг их гэж үзэж байна. Худалдааны зуун учир бид тэдгээр орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нь чухал” хэмээн тэмдэглэлэлээ.


The Yomiuri Shimbun. Аравдугаар сарын 22.

Монголын талаас тавьсан саналыг хэлэлцэх зорилгоор…

…Түүний айлчлал өнөөдөр эхэлж, 28-ны өдөр дуусах билээ. Тэрээр Монгол Улсын засгийн газартай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд Монголын талаас тавьсан томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын саналыг хэлэлцэх зорилгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй өндөр дээд хэмжээний уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд манай улсын зүгээс тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл хэмээн найдлага тээж байгаа Тавантолгойн төслийн төмөр зам болон бусад томоохон төслүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.


CCTV.com Аравдугаар сарын 23.

Монголын Засгийн газар туслалцаа авахыг хүсч байгаа…

Японы Засгийн газрын тэргүүн очсон улс бүртээ өндөр дээд хэмжээний уулзалтыг хийх юм. Тэрээр Төв Азийн орнуудаар хийх энэхүү айлчлалаа Монголоос эхлээд байна. Монгол Улсын Засгийн газар Японы талаас томоохон төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт болон менежментийн туслалцаа авахыг хүсч байгаа юм.


20151022The Japan News. Аравдугаар сарын 23.

Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал эдийн засгийн хамтын ажиллагааг Төв Азийн орнуудтай бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ манай засгийн газар энэхүү бүс нутагт идэвхтэй бодлого явуулах нь геополитикийн хувьд чухал гэдгийг олж харсан.

Тухайлбал Казакстан, Туркменстаны талтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, өндөр технологийг тэдгээр орнуудад экспортлох замаар стратегийн түншлэл тогтоохыг эрмэлзэж байгаа аж. Гэсэн хэдий ч энэхүү бүс нутагт Хятадын нөлөө их байгаа юм. Хятад улс Төв Азийн энэхүү орнуудтай олон мянган км үргэлжилсэн байгалийн хийн хоолой тавих зэргээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.


2NHK. The Japan News. Аравдугаар сарын 23.

Туркменстан, Япон улсууд 18 тэрбум ам.долларын хамтын ажиллагаа явуулна

Туркменстаны нийслэл Ашхабад хотноо Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов нар дээд хэмжээний уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын үр дүнд 18 тэрбум ам.доллар буюу 2.2 триллион иений дүн бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 


Асахи Шимбун. NHK. The Japan News. Аравдугаар сарын 23.

Туркменстан бол эдийн засгийн өндөр ирээдүйтэй улс

Ерөнхий сайд Туркменстаны талтай 2.2 триллион иен буюу 18 тэрбум ам.долларын засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад байна. Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд тус улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах юм.

Туркменстаны ерөнхийлөгч Бердымухамедов Японы компаниудыг өөрийн орны эдийн засагт томоохон үүрэг роль эзлэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд амжилттай үйл ажиллагаа явуулахыг найрсгаар урьсан байна.

Шинзо Абэ нь тус улсад айлчилж буй манай анхны ерөнхий сайд юм. Мөн Туркменстан улс нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог эдийн засгийн өндөр хөгжил даллаж буй ирээдүйтэй орон юм.


The Kyodo news. Аравдугаар сарын 25.

Томоохон хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Туркменстаны талтай 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргалаа. Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын дүнд Төв Азийн эдгээр орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж гадаад харилцаагаа шинэ түвшин хүргэж чадахаар байна. Эдгээр орнууд нь байгалийн асар их баялагтай, нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэсэн хэдий ч зам харилцаа дэд бүтэц муу хагжсөн тул эдгээр орнуудын эдийн засгийн өсөлт төдийлөн өндөр биш байдаг юм. Тиймээс Япон улс эдгээр орнуудтай байгалийн хий, ураны салбарт хамтран ажиллахыг онцгойлон чухалчилж байна.


3The Kyodo news. Аравдугаар сарын 25.

Тажикстанд 900 сая иенийг оруулна

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна. Бямба гаригт (X.25) Тажикстаны нийслэл Душанбе хотноо тус улсын ерөнхийлөгч Эмомали Рахмонтой Ерөнхий сайд Шинзо Абэ уулзаж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус улсын хөдөө аж ахуйн салбарт Япон улс 900 сая иений хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болоод байна.


Xinhua. Аравдугаар сарын 26

Узбекстанд 12.7 тэрбум долларын тусламж өглөө

Ерөнхий сайд Шинзо Абэ Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримовтой Ташкент хотноо өндөр дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэ үеэр Японы тал Узбекстан улсад 12.7 тэрбум долларын зээл тусламж өгөхөөс 0.7 тэрбум доллар нь буцалтгүй тусламж байх аж.

Ийнхүү Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал үргэлжилж байна. Одоо тэрээр Киргизстан улсад айлчлах ба 28-нд Казакстан улын нийслэл Астана хотноо айлчлалаа өндөрлүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх