Australia/Other

НҮБ-ын тэргүүн “олимпийн эвлэрлийг” зарлав

Ш.Самбуу 3,230 үзсэн0

      Рио-де-Жанейрод хүрэлцэн очиж буй бүх тамирчин, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргээд “Энх тайван биднээс эхэлнэ” хэмээн Бан Ги Мүн мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн наймдугаар сарын 5-нд эхлэх Рио-де-Жанейро хотын Олимпийн наадмаар “Олимпийн эвлэрлийг” зарлав. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын сайтад нийтлүүлсэн видео бичлэгт тэрбээр “бүх сөргөлдөөнт талуудад хандан тоглолтын үеэр “зэвсгээ хурааж, зөрчилдөөнөө зогсоохыг” уриалжээ.

“Олон улсын Олимпийн хороо, НҮБ даяарчлалын зохицол, энх тайвны ашиг сонирхлын дагуу нягт хамтран ажиллаж байна. Энэ утгаар бид “Олимпийн эвлэрлийг” зарлан дайтаж байгаа талуудыг тоглолтын үеэр зэвсгээ хураан, зөрчилдөөнөө хойш тавихыг уриалж байна” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Тэрбээр “тэгш эрх, харилцан хүндэтгэлийн төлөө” тэмцэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалаад, мөн манай гарагийн бүх оршин суугчид амар мэнд, нэр хүндийг хүндэтгэлийг бий болохыг онцлон тэмдэглэв. “Энх тайван биднээс эхэлнэ” хэмээн Рио-де-Жанейрод очих тамирчид, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэхдээ онцолсон байна.

       Спортын уралдаан тэмцээний үеэр эвлэрэл тогтоох уламжлал эртний түүхээс улбаатай. МЭӨ VIII зуунд Эртний Грект төрсөн тэрхүү уламжлал нь тэмцээнд оролцох тамирчдад амар мэнд ирж, буцах боломжийг өгч байжээ. “Олимпийн эвлэрлийг” (грекээр. экехейрия) сахих уриалгыг Олон улсын Олимпийн хороо 1992 онд гаргасан ба жилийн дараа тэрхүү санаачилгыг НҮБ-ын Ерөнхий ассамблей 48/11 тоот тогтоолоороо дэмжсэн юм. Тэр цагаас хойш “Олимпийн утга санааг хэрэгжүүлэхийн тулд спортоор дамжуулан гараг ертөнцдөө илүү аз жаргалтай амьдрал, энх тайвныг тогтоох нь” гэсэн ерөнхий нэртэй Ерөнхий ассамблейн тогтоолын сэдвийг хоёр жил тутамд өвөл, зуны Олимпийн наадмын өмнө тоглолтыг зохион байгуулагч орон өөрийнхөөр гаргадаг.

Хамгийн сүүлчийн баримтыг Бразилийн санаачилгаар өнгөрсөн аравдугаар сард гаргасан аж. Түүнд “зөрчилдөөний баттай хүрээний оронд” дөрвөн жил тутамд спортын баяр наадмыг энх тайван, нөхөрлөлийн уур амьсгалаар явуулахыг уриалсан домогт Дельфийн тунхаг бичгийг дурджээ. Зуны XXXI Олимп ирэх сарын 5-21-нд явагдана. Энэ нь Латин Америкт зохион байгуулагдсан анхны Олимпийн тоглолт болох юм. Паралимп есдүгээр сарын 7-18-ны хооронд явагдана.

Сэтгэгдэл үлдээх