Post

Тэд Ардчилсан намын шинэ нүүр царай гэнэ!

О.Наранхүү 44,013 үзсэн4

Ардчилсан намын дотоодод толгой толгойгоо мэдсэн фракц хоорондын зодоон даамжирч, лидерүүд нь төрийн өндөрлөгт заларсан хойно ч  нэгнийхээ хамаг муу муухайг дуудан, ухалцсан дөрвөн жил өнгөрсний эцэст сонгуульд навс ялагдсаны дараа энэ байдал арилахгүй даамжирсаар л.

Сонгуулийн санал хураалтын шөнөөс эхлээд л Ардчилсан нам цэвэршиж, шинэчлэгдэхийн эхлэл боллоо, том сургамж авлаа, энэ намд болж бүтэхгүй байсан, нэр хүндийг нь унагасан бүх хүмүүсийг ард түмэн арчиж хаялаа хэмээн дээр доргүй шуугиж эхэлсэн. Гэтэл юун шинэчлэл, ямар юмных нь өөрчлөлт байх вэ.

Өнөөдрийн үйл явдлууд энэ намд ямар нэг юм шүгэлснийг, бүх зүйл бахь байдгаараа байж дараагийн сонгуулиудад ч элгээрээ хэвтэхийг зөгнөж эхлэв. Намын дарга нь ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй нэр зүүж, өчигдөр өнөөдрийн дотор хоёр ч удаа Н.Энхбаяртай нийлж мэдэгдэл хийсний эцэст сая л нэг албан тушаалаа хүлээлгэн өглөө.

Ингээд намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилох шийдвэрийг тус намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргалаа. Ардчилсан намын дараагийн даргад хэвлэлийн хуудсуудаар нэр нь дуулдаж байсан улстөрчдөөс Д.Эрдэнэбат хамгийн түрүүнд амбиц үзүүлж, зүтгэж эхлэв бололтой. Үндсэндээ сонгуульд ялагдаж, мундраа хутгасан, нэр нүүрээ алдсан Гүйцэтгэх зөвлөлийн хэдэн нөхөд тойрч сууж байгаад л ийм шийдвэр гаргасан бололтой. Үүний зэрэгцээ парламентад бүлэг байгуулах эрхтэй болсны дагуу УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг томилуулахаар тогтсон нь Алтан гадасынхны Шонхортой хийсэн тохироо гэнэ.

Үүний өмнөхөн дээрх хоёр фракцын тохироогоор үндэслэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгосон гэнэ. Тодруулбал бүлгийн даргаар АН-ын экс дарга болчихоод байгаа З.Энхболдын хүн, сошиал медиагаар “том биетэй” Зи хэмээх нэр зүүгээд байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг дэмжжээ. Есхөн гишүүнтэй, бүлэг байгуулах эрхээ арайхийн олж авсан Ардчилсан намынхан бүлэг дотроо хүртэл фракцын зарчмаар асуудлыг шийдэж эхэлсэн нь бүх зүйл бахь байдгаараа, хуучиндаа байгааг илтгэнэ.

Эндээс юу ажиглагдах вэ гэвэл, Ардчилсан намд шинэчлэл, өөрчлөлтийн салхи оруулж хөдөлгөх гэвэл бүлгийн хүрээнд Шонхор фракцын С.Эрдэнэ, Ж.Батзандан, З.Нарантуяа, Алтан гадас фракцын Я.Санжмятав болоод тэдэнтэй ямар нэгэн асуудал дээр тохироо хийх гэвэл уламжлал ёсоор МҮДН фракцийн Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар санал нэгдчихээр үндсэндээ энэ намын парламентын түвшин дэх бүх асуудал Зи даргын гараар шийдэгдэх нь тодорхой гэсэн үг юм.

Ийнхүү сонгуульд ялагдал хүлээж, гашуун сургамжаасаа ухаарч, гишүүд дэмжигчдээ хүндэтгээд шинэ уур амьсгал оруулах ёстой АН нөгөө л хуучны цөөн хэдэн тэргүүлэгчдийнхээ дунд тоглоомын дүрмийг шийдэж эхэлсэн байна. Ийм ч шинэчлэл байдаггүй байх аа. Энэ сарын 18-нд ҮЗХ нь хуралдах сурагтай. Намын энэ байгууллага ч мөн л фракц хооронд дамжин гүйлдэж, талцан хуваагдсан нөхдөөр дүүрэн. Лавтайяа Ардчилсан намын Их хурал хуралдаж байж л цөөн хэдэн хүний гараар намынхаа хувь заяаг шийддэг цагийг арилгах бололтой догоо.

Сэтгэгдэл (4)

  1. I’m extremely impressed along with your writing abilities as smartly as with the format to your weblog. Is this a paid subject matter or did you customize it yourself? Anyway stay up the nice high quality writing, it is uncommon to see a great blog like this one these days.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I simply want to say I am newbie to blogs and honestly enjoyed your web page. Very likely I’m want to bookmark your blog . You definitely have wonderful articles and reviews. Many thanks for revealing your webpage.

Сэтгэгдэл үлдээх