Other Voices

М.Зоригт сайд МИАТ-ийг дампууруулах бодлоготой байдаг юм билээ

Baabar.mn 503 үзсэн0

МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Г. Жаргалсайхан.

Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ-ийг дампууруулах бодлоготой байдаг юм билээ. Манай залуучуудтай уулзахдаа ч хэлсэн байдаг. Намайг худлаа хэллээ гэхгүй байх. Яамны шуурхай хурал дээр ч хэлж байсан. “МИАТ-ийг дампууруулж шинээр байгуулъя” гэдэг. Миний хувьд үүнд дургүй байгаа. Яагаад гэвэл аливаа юмыг нураах амархан. Хийж бүтээж, босгох маш хэцүү. Жараад жилийн түүхтэй МИАТ маань сайн, муу их ч юм дууллаа. Монголчууд нь муулахад би “Бухимдсандаа өөрийн чөдрийн ганц морио ороолгоо л биз” гэж боддог. Хүний морь ороолговол хэрэгт орно шүү дээ. Гэтэл МИАТ-ийг муу муухайгийн үүр уурхай, ерөөсөө тараахгүй л бол болохоо байчихсан гээд дэмжихийн оронд салбарын сайдаасаа эхлээд муулаад явахаар энэ онгоцонд хэн суух юм бэ. Гадаадынхаа ганган онгоцоор явцгаая гэтэл тэтгэврээ цуглуулж байгаад үр ачаа эргэх гэсэн ахмадуудаас эхлээд үнийг нь дийлэхгүй хүн олон байх. Сайд сайжруулах гэсэндээ “дампууруулъя” гэсэн байж болно. Улам сайжруулах өөрчлөлт хийх гэж хэлсэн бол дэмжинэ. Уг нь яахаа алдчихсан байгууллага биш шүү дээ, үе үеийн ажилтнуудын хийж бүтээснийг бас үнэлэх ёстой. Даяаршсан энэ цаг үед гадаадынхан МИАТ-ыг сонгох уу, эс сонгох уу гэдгийг бодолцож шүүмжлэх нь зөв.

Сэтгэгдэл үлдээх