Portrait

Путинтэй нэг сургууль төгссөн Монгол генерал

Цогсүрэнгийн Ганболд 18,622 үзсэн6

Дамдинсүрэнгийн Энхбаатар бид хоёрыг ОХУ-ын хамгийн гоё хот, оросын соёлын нийслэл Санкт-Петербург (Ленинград) анх уулзуулсан юм. Бид хамтдаа таван намар, таван хавар тэндхийн Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид сурч, Ленинградын алдарт цагаан шөнийг таван удаа цугтаа угтсан. Түүнээс хойших 33 жилийн уртад ангийн минь андын амьдрал тэмцэл, өгсөлт, уруудалт миний нүдэнд ямагт ил урсан өнгөрчээ.

Манай сэтгүүл зүйн ангийнхан  дэлхийд зартай сургуулиа бүгд амжилттай төгсөцгөөсөн. Гэмтлийн нэртэй эмч Дэмбэрэл докторын хүү, Энхбаатартай адил Дорнодын буриад Цэрэнжав маань нам, засгийн “Үнэн”, би Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сонинд хуваарилагдаж, унаган шахуу тасархай орос хэлтэй Энхбаатар маань “Новости Монголии” сонинд залагдан гарч өглөө.

Анхны энэ томилгоо Энхээгийн маань хувь заяаны зүг чигийг заачихаж дээ гэж би одоо боддог юм. Төдөлгүй Энхээ маань цэрэгт татагдаж Тавантолгойн дамжин өнгөрүүлэх руу ачигдлаа. Нэг их удалгүй буриад анд маань цэргийн хүн бүрмөсөн болоод армид үлдчихэж хэмээн дуулдав. Лавлавал Цэргийн тагнуулын газар хэмээх маш нууц зэрэглэлийн тусгай албанд шилэгдэн итгэгдсэн ажээ.

Ингээд Цэрэнжав бид хоёр Энхээгээ сэтгүүл зүйн ертөнцөөс үүрд алдав.

Тусгай албаны онцлогоос болсон байх, бидэнтэйгээ ч уулзаж хуучлах тун цөөрлөө.

527-1345798795b4ae999231869a5cbig1990 оны гуравдугаар сарын 7-ны хаврын хахир өдөр түүнийгээ дах дэгтийтэй  өлсгөлөн зарлаад Сүхбаатарын талбайд хэвтэж байхыг олж харав. Өмнөөс нь аймаар. Яг үнэндээ бол Цэрэнжав бид хоёр ч Горбачёвын өөрчлөн байгуулалтын үзэл санааг сониноороо талархан түгээгчид байсан юм шүү. Энхбаатарын оролцоотой өлсгөлөн зарлагдсантай зэрэгцэн манай “Хөдөлмөр” сонин Монголын бүх  тогтмол хэвлэлээс урьтаж “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” хэмээх үхширсэн уриагаа толгойноосоо авч хаялаа.  Хэрэндээ л талбай дээрх залуусын тэмцлийг дэмжиж байгаа хэрэг.

Гэвч Цэрэнжав яасныг мэдэхгүй, би л лав Энхээ шигээ гудамжинд гарч жагсаж өлсөхөөс хулчийсан юм. Тэр цагт хууль ёсны төр, нийгмийн байгууллын эсрэг жагсаж өлсөх нь амь дүйсэн эрсдэлтэй алхам байлаа. Тиймээс чухамдаа манай Энхээ шиг цөс ихтэй зоригтнууд л тэргүүн эгнээнд гарсан түүхтэй. Оюутан цагийн анд маань ийнхүү Ардчилсан хувьсгалын туг болсонд бахархаж нэлээд хожим анхны өлсгөлөнд оролцогчдын тухай “1990 оны зоригтнууд “ нэртэй баримтат кино би бүтээж дээж хувийг нь Энхээдээ дурсгал болгон хадгалуулж билээ.

Улс төрийн үйл явц цааш санаанд багтамгүй хурдтай өрнөлөө. Ж.Батмөнх тэргүүтэй Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, анхны чөлөөт  ардчилсан сонгууль зарлагдаж, 1990 оны зун Энхээ маань БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогддог байгаа. Тэгээд ч зогссонгүй тэр жилийнхээ намар байнгын ажиллагаатай анхны парламент Улсын бага хурлын гишүүн боллоо. Ингэж ангижав маань “Тэнгэрийн амьтан” болохыг үзэв. Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдахад тулгуур хуулийг баталсан 430 депутатуудын дунд буриад дээл, малгайтай Ленинградын Энхбаатар сууж байсныг одоо ч би тодхон санадаг.

Найзад маань Монгол төрийн өндөр сэнтий дандаа ч  ивээлтэй байгаагүй юм. Түүний үй зайгүй анд, цагаан морин жилийн хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг хөнөөгдөж Монгол даяараа уй гашууд автах үед сэтгэл нь сэмэрч, зүрх нь урагдсан журмын нөхөр нь манай Энхээ байсан. Түүний цусанд үерхэлдээ, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг буриад зоны нийтлэг чанар нэвт шингээстэйг гэрчилж чадах хүн бол би мөн байхаа.

Андад маань хэн хүнд заяадаггүй зориг зүрх байдаг. Энхээгээ ялын тогтоол уншуулж,  шүүхийн танхимд “Монголын шударга шүүх мандтугай” гэж гудийхгүй хэлчихээд аавынд ачигдахыг телевизээр харахад  гашуун ч гэсэн бахтай байсаан.

Тэндээс Мөнгөнморьтын хорих руу ачигдаж, аглаг уулын оройд  гав ганцаархнаа манаач хийж байна гэж дуулддаг байлаа. Цэрэнжав бид хоёр өмнөх ахуйдаа түүртээд Энхээгээ хоригдож байхад нь эргэж чадаагүй. Үүндээ үнэнээсээ гэмшдэг, ичдэг. Азаар Энхбаатартай цуг Ардчилсан хувьсгал мандуулалцсан Лувсанвандангийн Болд Батлан хамгаалахын сайд болоод намайг зөвлөхөөрөө урьснаар Энхээ бид хоёр тусгаар Монгол Улсын Цэргийн яамны сайдын зөвлөлийн хуралд тохой зэрэгцүүлэн суудаг болж аавынд байхад нь эргээгүйнхээ төлөө уучлал гуйж нүглээ жаахан нимгэлсэн ухаантай.

Цэргийнхэн манай Энхээд дээр доргүй ам сайтай. Ганц үгээр түүнийг бүгдээрээ “Мужик” гэцгээдэг. Үүнээс илүү оновчтой түүнийг тодорхойлох боломжгүй л болов уу.

Энхээгээ “Новости Монголии”-гоос анх дэслэгчээр очиж байсан Цэргийн тагнуулын газрынхаа даргаар томилогдож, цугтаа хувьсгал хийлцсэн Цахиагийн Элбэгдоржоос цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртэж нижгэр найр хийхэд нь би амьдралдаа хэзээ ч байгаагүйгээр согтсон юм. Шоронгийн хүйтэн хонгилыг тэсч гараад мөрдөстэй бүхний мөрөөдлийн цол Генерал болсон  хийморьт нь ингэтлээ өмнөөс нь баярлаж билээ.

Одоо бол бид хаа нэгтээ цөөхөн уулзацгаадаг. Бие биеэ хараад онгирдог сэдэв маань Путинтэй нэг сургууль төгссөнөөрөө бахархах. Тиймээ, Оросын лидер Владимир Путины сурсан их сургуулийг Энхбаатар генерал дүүргэсэн нь бодит үнэн билээ.

Сэтгэгдэл (6)

  1. I want to express some thanks to this writer just for bailing me out of this type of instance. As a result of checking through the the net and meeting strategies which were not helpful, I believed my entire life was done. Living devoid of the solutions to the difficulties you’ve solved by way of your good short post is a serious case, and ones which may have in a negative way damaged my entire career if I hadn’t encountered your blog post. Your personal expertise and kindness in controlling all things was tremendous. I don’t know what I would have done if I had not come across such a step like this. I am able to at this moment look ahead to my future. Thank you very much for your expert and result oriented guide. I will not hesitate to refer your blog post to anyone who needs to have guidelines about this subject.
    vibram fivefingers http://www.vibramfivefingers.us.com

  2. My husband and i got glad when Emmanuel managed to deal with his researching with the ideas he received through the blog. It’s not at all simplistic to just continually be making a gift of techniques a number of people might have been making money from. And we all discover we now have the blog owner to thank because of that. The most important illustrations you made, the easy web site navigation, the friendships you make it easier to promote – it’s got everything exceptional, and it is leading our son and the family reckon that that concept is exciting, which is certainly wonderfully pressing. Thanks for all the pieces!
    salvatore ferragamo belt http://www.ferragamobelt.us.org

  3. I must convey my passion for your kindness giving support to those individuals that need help on in this topic. Your real commitment to passing the message all over appears to be rather beneficial and has surely empowered those just like me to attain their dreams. This valuable publication implies so much to me and much more to my office colleagues. Thanks a lot; from everyone of us.
    moncler jackets http://www.monclerjackets.us

  4. My wife and i felt very excited Edward managed to conclude his survey through your precious recommendations he had using your web pages. It’s not at all simplistic to simply find yourself giving freely helpful tips that many most people have been selling. And we already know we need the writer to give thanks to for this. The specific illustrations you made, the simple web site navigation, the friendships you can make it easier to foster – it is all unbelievable, and it’s really assisting our son and our family believe that the idea is satisfying, which is tremendously pressing. Thank you for everything!
    nike hyperdunk http://www.nike-hyperdunk.us.com

  5. I wish to express my thanks to the writer for bailing me out of this predicament. As a result of checking throughout the online world and seeing thoughts which were not beneficial, I believed my life was done. Existing devoid of the answers to the difficulties you’ve fixed all through your entire website is a serious case, and the kind that could have in a negative way damaged my entire career if I hadn’t noticed your web page. Your own personal competence and kindness in touching every part was helpful. I’m not sure what I would have done if I had not come across such a thing like this. I’m able to now relish my future. Thanks so much for this specialized and amazing help. I won’t think twice to suggest your blog post to anybody who wants and needs counselling on this subject matter.
    kyrie 3 http://www.kyrie3.us.com

Сэтгэгдэл үлдээх