Other Voices

Миний хажууд байсан хүмүүст 12345 гэсэн дугаараас дуут мессеж ээлж дараалан ирсэн

Зууны мэдээ 13,374 үзсэн2

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:    

-9911, 8811 гэсэн дугаарууд руу 12345 гэсэн дугаараас дуут мессеж маягийн дуудлагууд ирсэн. Би 9911-тэй дугаар барьдаггүй учраас надад ийм дуудлага ирээгүй. Миний хажууд байсан хүмүүст ээлж дараалан ирсэн. Чанга яригч дээр нь тавихаар тасарчихдаг. Харин дуудлагыг аваад ердийн горимоор сонсохоор Ерөнхийлөгчийн хоолойгоор түүний Дархан-Уул аймагт оффшор данстай холбоотой хэлсэн тайлбарыг тэр хэсгээр нь тасдаж явуулж байсан.

Манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Энэ чиглэлийн хууль ёсны үйлчилгээ үзүүлдэг суваг бий. Гэхдээ саяны тохиолдолд тэр компаниар дамжаагүй, илүү цахим гэмт хэргийн шинжтэй, хакердах маягаар тусгай программ ашиглаж явуулсан юм шиг байна. Үүнийг Ерөнхийлөгч хийгээд байгаа юм уу. Эсвэл Ерөнхийлөгчийн хоолойг ашиглах байдлаар өөр нэгэн хийчихэв үү. Асуудал хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг хөндөж хүмүүс хоорондоо ярилцаж байх шиг байна. Энэ дуудлагууд миний дэргэд байсан хүмүүс рүү ирж байсан учраас би сонирхож жиргээн дээрээ бичсэн.

Гэхдээ сонирхолтой нь миний хажууд байсан хоёр, гурван хүний утсан дээр утасныхаа төрлөөс эсвэл цаанаас дамжуулж байгаа улсынхаа оператороос шалтгаалсан уу нэг дээр нь хятад, нөгөөд нь америк гэсэн хоёр хэлээр үг гарч байсан. Тагнуул болон цагдаа, кибер аюулгүй байдалтай холбоотой байгууллагууд шалгах байх.

Сэтгэгдэл (2)

  1. Normally I don’t learn post on blogs, but I wish to say that this write-up very compelled me to try and do so! Your writing style has been amazed me. Thanks, very nice article.

    http://www.strategyboardgames.co.uk/play-cruel-necessity-video-guide/

  2. I just want to tell you that I am very new to blogging and site-building and absolutely savored this web page. More than likely I’m want to bookmark your site . You surely have exceptional articles and reviews. Bless you for revealing your website page.

Сэтгэгдэл үлдээх