Portrait

Мятаршгүй

Politik.mn 2,478 үзсэн6

/Малчны хотноос төрсөн Шадар сайд/

Балчир хүү амьдралын замд. . .

Аливаа зүйлийн эхлэл гэдэг хамгийн хэцүү нь юм шиг. Амьдралын замаа зөв сонгоно гэдэг, зөв замаар явна гэдэг. Энэ тухай хэдэн өдөр бодлоо. . .

Таван ханатай Монгол гэрийнхээ хойморт эрдмийн ширээгээ тохойлдон суугаад цав цагаан цаасан дээр нэгэн бодлыг, нэгэн хүний амьдралыг, нилээдгүй хүнийг цухас дурьдах тийм нэгэн бичвэрийг залуухан сэтгүүлч би эхлүүлэн сууна. Ухаан бодлоо уралдуулан, өнгөрсөн одоог хослуулан бодлоо.

Гадаа цас, бороо хослосон сэрүүхэн орой

Галдаа хэдэн мод хийчихээд, дүрэлзэн шатах дуу нь сонсогдоход тэртээх 1960-аад оны хөдөө нутгийн айл сэтгэлд буулаа. Айлын бага хүү Оюунбаатар авдарнаас уяатай. Гадаа хонь хурга майлалдаж, тэмээ өвс тамшаалан зажлах дуу сонсдох шиг. . . Халуун говийн амьдралд хатуу хүтүүг үзсэн бяцхан хүү ээж аавын, эгч ахын хайранд өлгийдүүлж өсөх цаг хугацаа бусдаас богино байсан нь түүний ярианаас мэдрэгдэнэ. Малчин айлын хүүхэд гэдэг хөлд орсон цагаасаа л тусд ордог гэхэд хилсдэхгүй бизээ. Түүний бага насны дурсамжид 3-4 настайдаа хурга ишигтэй ноцолдож, 5-6 насандаа морь унаж, чулуун тоглоом өрж тоглосон гээд малчны хотонд хурга ишиг ботго торомтой ноцолдож өссөнөөс өөр тод дурсамж үлдсэн үү гэлтэй. “Би багадаа хурдан морь их унадаг байлаа. Суманд 100 даага 2 хувааж, үдээс өмнө, үдээс хойш гээд өдөртөө 2 удаа уралдахад хүүхдийн хонго улаан зулга болдог юм шүү дээ” гэж Оюунбаатар хуучнаа өгүүлэн ярихад багын дурсамж нь эргэн сэргэнэ.

fb cover copy

Олон зуун малаа хураалгаж, нэгдлийн гишүүн болсон хөдөөгийн эгэл даруухан, энгийн малчин айлын отгон хүүхэд. Говийн дайчин, ажилсаг эмэгтэй, ээж нь түүнийг 6 настайд дөнгөж 50 хүрээд өөд болжээ. Улаанбаатарт эмчлүүлэхээр яваад бурхан болсныг бяцхан хүүд хэлэлгүй нуужээ. Харин хүү нь ээжийгээ хотоос чихэр боовтой ирнэ ээ гэж нүдээ чилтэл машин зам ширтэж, хавь ойрынхондоо ярьсаар бүтэн жилийн дараа мэдсэн гэдэг. Хол газар очоод хань ижил, үр хүүхдээ орхин хорвоогоос явсан эхийнх нь сэтгэл ямар их шаналал дунд байсан бол оо. Балчир үрсээ орхиод хорвоогоос явахад ямар хэцүү байсан бол оо. Ухаан чөлөө тасартал бодсон нь холоос ч гэсэн тэднийгээ түшиж өдий зэрэгтэй явуулдаг юм болов уу. Хажууханд минь тайван унтах нялх үрээ хараад би, тэр эхийн сэтгэлийг мэдрэх шиг. Балчир насандаа ээжийгээ алдаад эхийн хайр халамжийг үгүйлэн өсөхдөө морь малтай ноцолдож, зуны халуун, өвлийн хүйтэн шуурга салхийг сөрж хатуужин, тэмцэж өссөн болохоороо өөрийгөө эрт том хүн болсон гэж ярисныг уншиж байлаа. Гэтэл түүнийг нь өөлж нээнтэглэн, үгийн алдаа харж ярих хүмүүстэй таарч л явлаа.

Түүнийг 5 настай байхад хайртай ээж нь малчдын өдөр тутам хэрэглэдэг “Тооно туших” уяа зааж өгсөн нь амьдралынх нь анхны дадал, сурсан эрдэм гэнэ. Аав Д.Цэрэндаш нь 25 жил хийдэд суусан лам хүн байсанж. Олон юм хэлдэггүй, заадаггүй, үглэдэггүй, бурхны ном уншиж, сайхан хоол хийж, аян жин тээж, малаа хариулж амьдарсан. Найр наадмаас хол, наргиан цэнгээнээс ангид, бурхны номд гүнзгий нэвтэрсэн, нутаг усныхандаа шүтэгдсэн буурал байжээ. Өдгөө аав, ээжээ эргэн санахдаа “Тэднийгээ юутай эгэл, хөдөлмөрч байсныг бахдан суух Оюунбаатар сайд өөрөө тэднийхээ хамгийн эрхэм чанаруудыг өвлөн авсан, ижийгээ илүү дуурайсан” гэдэг юм. Өмнийн говьд тоглож өссөн бор хүү жил гаруйн дараа ээжийгээ тэнгэрийн оронд очсоныг мэдээд олон хоног шаналсан, түүнийгээ дотроо л тээж, ганцаараа л уйлж явсан гэдэг. Нялх хүүгээсээ нууж, ээж нь хотод байгаа гэж итгүүлсэн аав, ойр тойрныхоны нь сэтгэл яасан хэцүү байсан бол. Халуун говийн зэрэглээнд хур их сэтгэлийн гунигаа бяцхан хүү Оюунбаатар юугаар тайтгаруулж, юунд сатаарч байв. Миний багш, СГЗ, ахмад сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ “Нулимсанд тайтгардаггүй зовлон гэж байдаг” гэж бидэнд хэлж билээ. . .

Оюунбаатар найман насандаа сургуулийн дотуур байранд орсноор өлсөж цангах, орон гэрээ санахын зовлонг хангалттай үзжээ. Говийн аймгууд чулуугаар хашаа барьдаг ажлыг бага, дунд сургуулийн сурагчид л хийдэг байж л дээ. Энэ тухайгаа Оюунбаатар хуучлан ярихдаа “Хүргэн хүү кинон дээр гардаг Дэмбэрэлийн байгалийн хадыг нураан хагалж, дөрвөлжлөн хувааж, зөөж хашаа барих ажил 4-5-р ангиас эхлээд эрэгтэй хүүхдүүдийн л хийдэг ажил байлаа шүү дээ. Хашаа барина, худаг гаргана, хажуугаар нь мал угаалга, СЭВ-ийн үзлэгийн ажлыг малчны хүүхдүүд сургуулийн амралтаараа нугалж байсан. Хүнд чулуу өргөж, хашаа барьсны дүнд ажил хийж чийрэгжин, булчин шөрмөс суун өссөн ч өсвөр наснаас мөгөөрсөн ясаа гэмтээнэ. Би тэр үед хуруугаа бяцалсан” гэж бага насаа дурслаа. Говийн хүү Оюунбаатар гэрээсээ хол өсөхдөө гүн их мөрөөдлөөр өөрийгөө жигүүрлэн хурцалж байсан болов уу. Тэнгэр огторгуй, шувуу лугаа элин халин нисдэг нисгэгч, эсвэл ууланд хайгуулчны алхны дуу цуурайтуулсан геологич болох, судлаач эрдэмтэн болохыг хүсч байсан бяцхан хүү хэзээ ч  өөрийгөө Шадар сайд болно гэж төсөөлж байгаагүй гэнэ лээ. Харин “Миний хүү аливаа юманд битгий шунан дурлаж бай” гэсэн аавынхаа захиасыг амьдралынхаа зарчим болгож, өдийг хүрсэн нь өнөөдрийн төрдөө нэр цэвэр, шударга зүтгэх үндэс болсон гэж боддог юм билээ. Монголын төрд алдаа оноогүй 40 жил зүтгэсэн гол шугам, амьдралын зарчим нь өнөөгийн төрийнхнөөс түүний ялгарах онцлог бололтой.

“Өлсөхийн эрхэнд ганц гөөхийний 80 мөнгө хаанаас олох вэ” гээд цонхоор хараад зогсож байснаа мартдаггүй. Хүн хэн байснаа санаж,  өдөр тутам хүнээрээ байх чанараа хадгалж явах учиртай. . .

Оюунбаатар Өмнөговь аймгийн Манлай сумдаа бага сургуулиа төгсөөд, Дорноговийн Зүүнбаянд ахындаа очиж сургууль төгсчээ. “Хатуу ахын захиргаанд дэглүүлж, өдөр бүр 7 хоногийн ажлаа төлөвлөж түүнийгээ заавал дуусгахын тулд шөнөжин суудаг хэвшил нь мөн ч их тус болжээ. Улаанбаатарт 1974 онд хууль цаазын сургуульд ирэхдээ хонох айлгүй, шөнө гудамжны сандал дээр суугаад бодож  байснаа ч нуусангүй.  “Хуулийн сургуульд оюутан байхдаа хүүхэд л юм чинь дэгж дэрвээд мөнгөө үрчихсэн байх л даа, түүнээсээ болоод ганц гөөхийний 80 мөнгө хаанаас олох вэ” гээд цонхоор хараад зогсож байснаа мартдаггүй. Сургуулийн дотуур байранд өлсөх үе зөндөө, өглөө зүсэм талх, ширхэг ёотон  олдвол баярлана, зах талх олдвол бүр ярих юм биш ээ /инээв/. Бэрхшээлийг давах хатуужил, зорьсондоо хүрэхийн төлөө эрдэм номд бүх цаг, биеэ зориулж явсан маань үр дүнд хүрсэн. Одоо энэ бүхнээ эх орон, ард түмэндээ зориулах чанд эрхэм зорилго надад байна. Бэрхшээл бүхнийг давж байж үр дүнд хүрнэ шүү дээ, хүүхэд залуучууд та нар амар хялбарыг бүү эр, зөв зорилготой түүндээ тэмүүлж, хөдөлмөрлө бас сур” гэж Оюунбаатар хэлж байна. Би бодлоо, олон аавын хүү амьдралын хатуу хүтүүг үзэхдээ алдаж байдгийг бодоход үнэхээр л түүнд тэсвэр хатуужил, хөдөлмөрч зан, юунд ч шантардаггүй байдлыг их говийн халуун амьдрал өгсөн үү гэлтэй.

1977 онд сургуулиа төгсөөд Дорноговийн хамгийн урд сумд хэсгийн прокуророор томилогдон бараг 3 жил ажиллажээ. Дараагаар нь 1979 онд Иванов хотын их сургуульд оюутан болж очихдоо цалингаа хураасан баян оюутан 3 сарын дотор л хэл устай болж чаджээ. 1984 онд төгсөхдөө онц сурч, 100 оюутнаас ганцаараа аспирантурт элсэх эрхийн бичигтэй эх орондоо ирсэн ч НТХ-ны хурлаар ороод хөдөө томилогджээ. Орос оронд гэр бүлтэй болж, анхны үрээ өлгийдөн авсан байна. Амралтаараа оюутны барилгын багт 2 жил дараалан ажиллаж, барилгын өрлөгч мэргэжилтэй, үнэмлэхтэй ч болж. Сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирэхэд нь төв хорооноос Завхан аймагруу прокурор болгон томилжээ. Хүн танихгүй нутагт эхнэр хүүхэдтэйгээ очоод 1984-1990 он хүртэл 6 жил Завхан аймагт ажиллаж мал өвөлжилт, хавар намрын ажил, цас зуд, салхи шуурга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүхий л ажлыг хийж байж. Энэ үеэ дурсахдаа “Нутаг усныхантайгаа халуун дотно болсон. Бор савхин дээл, бүрх малгай өмссөн намайг 10 жилийн банди нар “Каттани” явж байна гэж яриад байшингийн булан тохойноос сэмхэн хараад сонин л үе байж. Тэр үед Италийн “Наймаалж” кино ид хүчээ авч байсан үе л дээ” хэмээн хууч хөөрөв. Одоо ч Шадар сайд, улсын онцгой комиссын дарга түүний хийдэг ажил хэвээр, гэхдээ бүр улсын хэмжээнд шүү. Дараа нь 1990 онд хотод ирж, улсын прокурорын хяналтын газрын даргаар 3 жил ажиллаж, Төр нийгэм судлалын академид багшилж олон төрлийн ажилтанд эрдэм ном зааснаас гадна “Талх чихэр” ХК-ийн даргаар очоод хамт олныхоо хүчээр хагас жилд дампуурсан компаниа босгож байсныг мэдэх хүмүүс нь мэднэ ээ. Тэр үед хаалгаа бариад 6 сар болсон, 1.5 тэрбумын өрөнд баригдсан дансандаа 100.000 төгрөггүй, талхаа зуурах шуудай гурил ч үгүй, өрөнд орсон компани байжээ.  Тэрнээс өмнө 1993-94 онд Москвад засгийн газрын дэргэдэх улс ардын аж ахуйн академийг хуульч, эдийн засагч  мэргэжлээр төгсөж, удирдлагын академид 10 жил багшилж, ажиллаж сурахыг хослуулсан амжилт бүтээлийн түүх нь арвин юм аа.

Монгол төрдөө 40 жил зүтгэжээ, нэр цэвэр үйлс ариун. . .

            Энэхүү нийтлэл эхнээсээ Монгол улсын Шадар сайд Оюунбаатарын тухай юм. Төрөлх нутаг Өмнөговиосоо 2000 онд сонгогдож, 2 дахь удаагаа их хуралд нутаг усаа төлөөлөн сууж байна. Амьтан хүнээс асуух нь ээ, Монгол улсад хоёр бөхт тэмээг устгахаас хамгаалж, тэмээний спорт хөгжүүлсэн гэдгийг нь хэлж байна. Багад нь ээж нь сүү муутай байсан болохоор тэмээний сүүгээр ундаалж өссөн говийн хүү  дэлхийд ховордсон Монгол тэмээндээ хайртай ч байлгүй яах вэ. Нэг сая байсан тэмээ хорогдож, 200 мянга болсныг хараад зүгээр сууж чадаагүй биз. Тиймдээ ч 15 жилийн турш тэмээн поло, тэмээн аялал, уралдааныг зохион байгуулж, 1000 тэмээний баяраа Гиннесийн номонд бүртгүүлсэн амжилттай. Үүний үр дүнд өдгөө 400 мянга болсон ч 2 жилдээ нэг төллөдөг тэмээний махыг хүнсэнд дэндүү их хэрэглэж байгаад санаа зовнихыг түүний ярианаас анзаарч байлаа. МАХН-ын 1985 оны гишүүн болсноосхойш батлах үнэмлэхээ солиогүй байна. Олон хүн нам сольж урваж шарвахыг хараад зарим нь түүнийг өөрийн намдаа татах гэдэг ч хүлээж авдаггүй. Харин ч босоо Ганбаатартай хамтарч нам бусчуудын хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан гэдэг. Энэ тухайгаа “Өнөөг хүртэл 40 жилийн турш төрдөө, ажилдаа, намдаа зүтгэж явна. Тусгаар тогтносон Монгол улсыг байгуулж, хөгжүүлсэн МАХН жирийн малчны хүү надад сурах боломж олгосон, эрдэм мэдлэгтэй болгосон юм” гэж байна. УИХ-ын гишүүний хувьд өршөөлийн хуулийг санаачлан олны дэмээр батлуулж, хүний эрхийг зөрчин завхрал гаргаж байсныг залруулж, 1700 хүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж, 800 хүний ял эдлэх хугацааг багасгаж, 84 мянган жолоочийн эрхийг сэргээсэн их ажил түүнтэй холбоотой. Шадар сайд болсон даруйдаа Ерөнхий сайдтай ярилцан тохирч улсын хэмжээнд ялангуяа Эрүүл мэндийн салбарт энэ асуудлыг тэргүүн ээлжинд тавьж олон хүнд энэ нь хүрчээ. Нэг хүн хийж дийлэмгүй төрийн ажлыг нуруундаа үүрэхдээ нэр цэвэр, үйлс ариун явсаар иржээ. Монгол төр цэвэр ариун, дэг журамтай байж, жинхэнэ мэргэшсэн хүмүүсийн хийх ажил гэдгийг олон хүнд ойлгуулахын төлөө ажилласаар иржээ. Мөн МУ-ын засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж энэ ажлыг хариуцан хүнээс хүнд, айлаас айлд хүргэхээр ажиллаж байна. Залуу сэтгүүлч намайг хүлээн авч, төрийн ордныхоо тогтсон өрөөнд сэтгэлийн гүнийг уудлан ярьсан хүн МУ-ын 10 дахь Шадар сайд Ц.Оюунбаатар байлаа. Өрөөнийх нь үүднээс хүний хөл тасрахгүй, төрийн ажлаа төвхнүүлж суухдаа төвөгшөөж цааргалалгүй угтсан шүү. Ажил мэргэжлийн онцлогоор олон ч хүнтэй уулзаж үзлээ. Зарим сайд дарга нар сэдэв хазайсан асуултаас тойрч байхыг харсан ч сэтгэлээ нээж ярьсан нь тэр байлаа.

Би муу аав байх аа. . .

            Улсын ажил ямар барагдах биш, нэгэнт сэтгэл зүрхээ зориулсан болохоор өдий 60 наснаас төрдөө зүтгэсэн 40 жилд гэрийн бараа хардаггүй хэвээр. Шөнийн 1, 2-оос нааш харихгүй. Үр хүүхдэдээ, гэр бүлдээ, өөртөө ч тэр бүр цаг зав гаргаж чаддаггүй байжээ. “Гэр бүл, өөртөө цаг гаргаж чаддаггүй нь миний хамгийн том алдаа, Би муу аав байх аа” гэж өөрийгөө голонгуй хэлж байна. Ажлын төлөө бие хайхралгүй явж сүйтгэснээ ч нуусангүй. Гэхдээ л Монгол төрдөө зүтгэхийн агуу сайхныг мэдэрч 40 жил тасралтгүй хөдөлмөрлөсөөр иржээ. Нэгэн насны амьдралын сонголт нь яасан шулуун, шударга юм бэ дээ. Энэ хүн хөрөнгө хурааж бизнес хийсэнгүй, хурдан морь, үнэт эдлэл цуглуулаагүй гагцхүү Монгол төрөө цэвэр ариун байлгахын төлөө сэтгэл оюунаа зориулсан нэгэн юм уу даа.

            Мөнгө бол амьдралын зорилго биш. Алт мөнгө, үнэтэй байшин, машин тэрэг юу ч байдаг юм тэр бүгд түүний сэтгэлийг хөдөлгөдөггүй гэхээр эргэлзэж байна уу. Төрийн түшээ хүн ухаалаг утас барьдаггүй гэхээр сонин санагдаж байна уу. Би ч анх хараад гайхсан шүү. Надтай хуучилж суухдаа “Нэгэн цагт Монголын тэргүүн баян, тэрбумтан явсан АПУ-ын С.Жамъянсүрэн гэж хүн ганц бие ядруухан амьдарч байна. Эцсийн эцэст тэр хүн мөнгө бол амьдралын утга учир биш ээ гэдгийг ойлгосон учраас олон мянган мод тарьж, суулгац бэлдэж Халх гол руу зөөж, мод тарихаар зүтгэж явааг нь харахад үнэхээр бахархалтай. Угаасаа ч миний найз ядуурсан ч гэлээ сэтгэлээрээ гэгээрсэн хамгийн баян хүн юм шүү” хэмээн бахархаж явдгаа хэлж байна. Надтай ярилцах зуураа бичиг цаасны ажлаа төвөггүй амжуулсаар. . . Өнчин өссөн, бусдыг өрөвдөх сэтгэлтэй учраас амьдралыг илүү ойлгодог болсон байх л даа. Хүний эрх, шударга ёсны төлөө зүтгэж, тэмцэж асч яваа хүн юмдаг. Тиймдээ ч аливаа хүнд туслахдаа нэг өдрийн биш нэг насанд нь хэрэг болохоор тийм далайцтай зүйлд туслах хүсэлтэй хүн юм. Харин сүүлд Тайваньд явж байхдаа, цал буурал үстэй, цагаан сахалтай гуйлгачин өвгөнд 100 доллар өгчээ. Энэ тухайгаа “Тэр өвгөний харц дэндүү гунигтай байсан шүү. Миний муу ааваас ялгаа юу байх вэ”гэж бодсоноо хэлсэн юм. 40 насныхаа ойгоор говийн ээжүүддээ зориулж Авдрантын ногоон боржингоор хөшөө босгосон юм билээ. Тэгж нэг нутагтаа очихдоо нулимс дуслуулсан  төрх нь үр хүүхдүүдийнх нь санаанаас гардаггүйг сүүлд охинтой нь уулзахдаа мэдэж авлаа. Зовлон үзэх тусмаа ухаажиж, өөрийн хөдөлмөрч зангаар, хэний ч татаасгүй, орчлонгийн олон бэрхшээлийг даван өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн түүний зарчим “Хэрхэн яаж амьдрах нь 99% танаас шалтгаална”, үр хүүхдэдээ өвлөж сургасаар явна.

            “Би муу аав байх аа” гэж шулуухан хэлсэн түүний үгийн хариу. Охин Оюун-Эрдэнэтэй нь уулзаж ярилцлаа. Олон хүнд байдаггүй эгэл даруу зан, хачин намбалаг төрх түүнд байна. Ажлын төлөө ар гэрээ мартан шөнийн бор хоногт ирэх түүнд амралт гэж байдаггүй болохоор л “Би муу аав” гэж хэлжээ. “Шударга амьдарч явбал шулуун бартаагүй замаар явна аа” гэж үр хүүхдэдээ сургаж, өөрөө ч тийм л зарчмаар амьдарчээ. Үр хүүхдээ төрийн албанд ойртуулдаггүй, ажиллуулдаггүй аав юм. Төрийн түшээ болон түүний охины хувьд холын хүн надад нэг л элэгсэг дотно санагдана. Аав ээжийн минь сургаал яг л ийм дээ.

            Охин О.Оюун-Эрдэнэ: “Аав минь миний хувьд үлгэр дуурайл болсон хамгийн сайхан, жинхэнэ Монгол эр хүн. Хамгийн гол зарчим нь шуналгүй байх. Хар багаас минь л шунал бол хамгийн буруу зүйл, хүний хамгийн зөв зам бол шуналгүй амьдарч, цэвэр нэртэй үхэх” гэдэг шүү. Амьдралын үе бүртээ туулсан замыг нь харж сонсож суухдаа тэр л амьдралынх нь зарчим өнөөдрийн түүнийг бий болгожээ гэж боддог. Бидний авсан хамгийн их хайр халамж, өвлүүлсэн зан чанар энэ юм. Бид хэзээ ч тансаг хэрэглээнд шунаж өсөөгүй. Аав минь цалингаараа л амьдардаг хүн. Хүнд тусархуу зантай, өөрөө нэг итгэсэн хүндээ дэндүү итгэдэг. Харин тэр хүмүүс нь аавыг минь гомдоох нь олон юм даа. Нээрэн шүү, шулуун шударга, шуналгүй амьдарна гэдэг ямар сайхан гээч” гэж надтай хуучиллаа. “Би муу аав” гэж өөрийгөө зэмлэнгүй хэлсэн түүний үгийн хариу энэ буюу.  Хүү нь хувийн бизнес эрхэлдэг ч улсын тендерт оруулдаггүй, хүүхдүүдээ хувийн зардлаараа дотоодод сургасныг охиноос нь сонсоод нэгийг бодлоо. Малчны хотноос Монгол улсын Шадар сайд болсон нэгэн хүний амьдралын түүх товчхондоо ийм. Автономитын төрөөс эхлээд дөрвөн төрдөө зүтгэсэн Агданбуугын Амар сайд шигээ амгалан жинхэнэ төрийн хан хүн Шадар сайдын амьдралын зам урт байна аа, уртаас урт. . .

         Гал ч зогсож,

        Гадаа ч гэгээ оржээ. Итгэж байна. Шулуун шударга, өрөвч нинжин, басгүй хал үзэж, хашир суусан нэгэн хүний амьдралд. Бахархаж байна. Монгол улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатарыг. Яг түүн шиг хүн олон бол төр улс маань сахилга хариуцлагыг эрхэмлэдэг байхсан даа. Яг л түүн шиг байхсан . . .

“VTV” HD телевизийн сэтгүүлч Найрамдал овогтой Пүрэвсүрэн

Сэтгэгдэл (6)

  1. I simply want to mention I am just all new to blogging and site-building and absolutely liked this web blog. More than likely I’m likely to bookmark your site . You really come with wonderful article content. Thanks for sharing with us your blog.

  2. I as well as my guys appeared to be analyzing the nice key points from your site and so suddenly I got a terrible feeling I had not thanked you for those strategies. Those ladies ended up for this reason excited to see them and now have seriously been loving them. Appreciation for indeed being quite thoughtful and for deciding upon this sort of superb areas most people are really needing to be aware of. My sincere apologies for not expressing appreciation to sooner.
    red bottom shoes http://www.redbottoms.us

  3. You made some respectable factors there. I seemed on the web for the problem and located most people will go together with with your website.

  4. I have to show my affection for your kindness giving support to folks who should have assistance with in this idea. Your very own dedication to passing the solution across had been quite significant and have frequently empowered associates like me to reach their goals. This valuable information implies so much a person like me and substantially more to my fellow workers. Thanks a lot; from all of us.
    adidas outlet online http://www.adidasoutletonline.com

  5. I really wanted to type a quick word to express gratitude to you for all of the splendid steps you are sharing here. My time consuming internet search has finally been compensated with excellent content to write about with my good friends. I would suppose that many of us visitors actually are really lucky to live in a remarkable network with many special professionals with insightful tips and hints. I feel quite happy to have seen your webpages and look forward to some more enjoyable times reading here. Thank you once more for all the details.
    golden goose sneakers http://www.goldengoose-sneakers.com

  6. My spouse and i have been glad that Peter managed to round up his researching from your precious recommendations he had from your very own blog. It is now and again perplexing to simply be giving freely key points which other folks have been making money from. And now we figure out we now have you to appreciate because of that. The illustrations you have made, the straightforward website navigation, the friendships you can make it easier to instill – it’s mostly superb, and it’s assisting our son in addition to our family recognize that the theme is pleasurable, and that’s tremendously indispensable. Thanks for all the pieces!
    retro jordans http://www.retro-jordans.us.com

Сэтгэгдэл үлдээх